ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ньНийслэлийн 2017 оны төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх “Хот нийтийн аж ахуй, тохижилтын ажлын зураг төсөв боловсруулах ажил”-ыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах ажлуудаас бүрдэнэ. Үүнд:
  • ЗАА-ЗҮ-2017/330/09- Баганхангай дүүргийн 1 дүгээр хорооны “Үнэгтэй” гэр хорооллын “Шинэ суурьшлын бүс”-ийн цахилгаан эрчим хүчний зураг төсөв” боловсруулах
  • ЗАА-ЗҮ-2017/330/11- “Угсармал орон сууцны барилгыг дулаалах ажлын зураг төсөв” боловсруулах
  • ЗАА-ЗҮ-2017/330/12- Баянзүрх дүүргийн 18, 25 дугаар хорооны 36, 36а, 37 дугаар байруудын гадна фасадны дулаалгын зураг төсөв” боловсруулах
  • ЗАА-ЗҮ-2017/330/13- Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 3, 4, 7, 8, 15 дугаар байрны гадна фасадны дулаалгатай засварын зураг төсөв” боловсруулах
  1. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ерөнхий танилцуулга, зураг төслийг боловсруулахад шаардлагатай тусгай зөвшөөрөл, ижил төстэй ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. Саналыг зөвхөн Монгол хэлээр ирүүлнэ.
  2. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 06 дугаар сарын 29-өөс 2017 оны 07 дугаар сарын 06-ны хооронд авах бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 00 минут–ны дотор ирүүлнэ үү.
    Хаяг: Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж-9, Хангарьд Ордон, 6 давхар, 602 тоот,  мэргэжилтэн Т.Оюунтөгс, Утас: 11-315429

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *