Нийслэлийн удирдлагууд авто замын шинэчлэлт, засварын ажлын явцтай танилцлаа

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй нийслэлийн удирдлагууд нийслэл хотод хийгдэж буй автозамын шинэчлэлт, засварын ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. “Зайсангийн авто замаас зайсангийн толгойн урдуур Богд уулын арын замтай холбогдох авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил”, “ХААИС-ын уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил”, “Богдын Жавзандамбын гудамжны уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил”, “Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”, “Яармагын шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл”, “БГД хорооллын эцсээс гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх авто замын шинэчлэлтийн ажил”, “Өгөөж чихэр боов ХХК-ийн баруун урд уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” зэрэг ажлуудтай тус тус танилцсан юм.

            Гэмтлийн эмнэлгийн замын тохижилт, уулзварын замын ажилд зураг төсөвт нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан нэмэлт санхүүжилт болон газрын асуудлын шийдвэрлэж  ажлыг богино хугацаанд дуусгах үүрэг даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтанд өгөв.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *