Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн боллоо.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР  ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2017 оны 08 дугаар сарын  31                                                                                                                                                        Улаанбаатар хот

Д/д Хотын ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1. НЗД-ын захирамж шийдвэрээр мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбогдуулан хориглосон бүсээс зөвшөөрсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд  мал бүхий иргэдийг суурьшуулах ажлыг зохион байгуулах. СХД, ХУД, ЧД, БЗД, СБД-ийн ЗДТГ -Шилжин ирсэн айл өрх, малын тоо,

-Суурьшуулах чиглэлээр зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн

2. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй ус тогтдог байршлын судалгаа гаргаж, зураг төслийн ажлыг эхлүүлэх, И-март орчмын борооны ус зайлуулах шугамын угсралтын ажлыг эрчимжүүлэх. Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ -Судалгаанд хамрагдсан байршлын тоо

-Зураг төсөл хийгдсэн тоо,

-И-мартад хийгдсэн ажил, гүйцэтгэл үр дүн

3. БЗД-ийн 4-р хороо, Энхтайваны гудамж, Зүүн 4 замын зүүн талын ногоон байгууламжтай хэсгийн 2в магистралын засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан үерийн болон хөрсний усны шугамын давхцалтай хэсгийг нягталж шийдвэрлэх. -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
4. 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн ажлын гүйцэтгэлийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны дотор ИБХ-т бичгэн хэлбэрээр ирүүлэх.

 

Цаашид 7 хоног тутмын Лхагва гараг бүрт цахим хэлбэрээр ирүүлж байх.

Инженерийн хангамжийн байгууллагууд,

Харьяа бүх газрууд

-Төлөвлөгөөт ажлын хүрээнд хийгдсэн ажил, үр дүн

-Тулгамдсан хүндэрч болзошгүй асуудал.

5. 2017-2018 оны өвөлжилт хүндэрч болзошгүй  сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн барилгын болон инженерийн шугам сүлжээний ажилд  шаардагдах 1,069,920,0 төгрөгийг  НЗД-ын А/615, А632 дугаар захирамжаар хөрөнгийг шийдвэрлүүлсэн.

 

Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсны мөрөөр гэрээний хүрээнд хэрэгжүүлэх ажлыг 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө дуусгуулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар. -Гэрээ байгуулсан тоо,

-Ажлуудын гүйцэтгэл,

-Ажлын бусад явц

6. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих, удаашралтай явагдаж байгаа байгаа дараах сургууль, цэцэрлэгийн ажлыг 09 дүгээр сарын 15-ны дотор дуусгуулах арга хэмжээ авах. Үүнд:

·         СБД-ийн 58 дугаар сургууль. “Цэлмэг Ази” ХХК барьж байгаа 9,8 Мвт Халаалтын зуух, хүйтэн усны огтолгоо, шугам татах трасс, 58-р сургуулийн зуух хүртэл гадна шугамын хөрөнгө шийдүүлэх.

·         ЧД-ийн 31 дүгээр цэцэрлэг.  “Чандмань өрх” ХК-ийн гүйцэтгэх гадна дулааны 90 метр шугам, дулааны узель, узельтэй холбох 12 метр  дулааны шугамын ажил.

 

Нийслэлийн Боловсролын газар,

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар.

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Хөрөнгө шийдвэрлүүлсэн байдал, ажлын гүйцэтгэл

7. Хэрэглэгчдийн гомдол саналыг шийдвэрлэх хүрээнд болон  өвөлжилтийн хугацаанд хүндэрч болзошгүй хүрээнд удаашралтай хэрэгжиж байгаа дараах дулаан хангамжийн шугам сүлжээний засварын ажлуудыг эрчимжүүлэх,  засварыг 09 дүгээр сарын 15-ны дотор дуусгах.

 

·         Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 12а магистраль, 2ф400мм голчтой салааг өргөтгөн сольж шинэчлэх ажил буюу Дүнжингарав хороолол доторх шугам угсралтын ажил,

·         5 шар, Драгон худалдааны төв орчим 8д,е магистрал,

·         15-р хорооллын ДДТ №13, 14 салаа шугам. /Орос эмнэлэг, Жин хэмжүүр, Кино үйлдвэр 15-р хороолол/  /Хугацаанаас 12 хоног хоцорч байгаа/

·         Эрэл групп, Гоёо ХХК, Автобус-1, ЭХЯам, Алтай хотхон, Барс зах, Гранд плаза, Говь ХХК, Төмөр замын эмнэлэг, 2-р хороолол, Төмөр зам орчим  /5 хоног хоцорч байгаа/

 

 

УБ Дулааны сүлжээ

ТӨХК

-Хэрэглэгчдийн гомдол саналыг шийдвэрлэсэн байдал,

-Дулааны шугамын хэвийн ажиллагааг хангасан байдал,

 

8. НЗД-аас өгсөн үүргийн дагуу дулаан алдагдлыг бууруулах, хаалга цонх дулаалах аяныг нийт албан байгууллага, айл өрхийн хэмжээнд зохион байгуулах, ажлаа сурталчлах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг 09 дүгээр сарын 15-ны дотор ИБХ-т ирүүлэх.

 

Нийт байгууллагууд,

Монгол Сууц өмчлөгчдийн холбоо

-Авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ, хүрсэн үр дүн, зарцуулсан хөрөнгө төсөв

 

9. 1.    100 айлын болон Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын гүүрэн гарцнуудын  өргөх байгууламж /лифт/-ийг яаралтай засварлаж, хэвийн ажиллагаатай болгох.

2.    Гэрэлтүүлгийн засвар ашиглалт хариуцсан гэрээт компаниудын санхүүжилтийг яаралтай олгох. /5 компанид/

3.    Замын тусгаарлах хайс хашлагуудад үзлэг шалгалт явуулах, засварлах.

УБ Зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ -Засварласан, ашиглалтын хэвийн ажиллагааг хангасан лифтний тоо

-Зарцуулсан хөрөнгө

10. Гэрлэн дохионуудын засвар арчлалтын ажлыг эрчимжүүлж, гэрлэн дохионуудын хэвийн найдвартай ажиллагааг хангах. Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ. -Засварласан, хэвийн ажиллагаанд оруулсан гэрлэн дохионуудын тоо,
11. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017.08.25-ны А/134 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Нийслэлийн төвийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй байдалд хяналт шалгалтыг хугацаанд нь чанартай зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сэрэмжлүүлэх.

“Нийслэлийн нутаг дэвсгэрт ТҮЦ ажиллуулах журам”-ыг мөрдлөг болгож ажиллах.

Төвийн 6 дүүргийн Засаг даргын Тамгын газар

 

 Дүүрэг бүр ил задгай худалдааг цэгцлэх талаар тодорхой арга хэмээ авч, үр дүнд хүрсэн байх
12. Нийслэлийн Засаг даргын 2016 оны  А/630 дугаар захирамжийн хүрээнд хүн амыг  дотоодын үйлдвэрлэлийн төмс, хүнсний ногоогоор хангах, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор дүүрэг бүрт “Алтан намар” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах. Дүүргүүдийн

ЗДТГ

Дүүрэг бүрт 2-оос доошгүй байршилд  зохион байгуулах
13. Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас танилцуулсан танилцуулга дээр дурдсан хур хогийг цэвэрлэх ажлыг зохион байгуулах. Дүүргүүдийн

ЗДТГ

Танилцуулган дээр дурдагдсан хур хогийн цэгийг устгасан байна.
14 Шарилжгүй Улаанбаатар аяныг эрчимжүүлж, шарилж устгах ажилд дүүргийн хэмжээнд бүх байгууллага аж ахуйн нэгжийг татан оролцуулах, орон сууц, сургууль цэцэрлэгийн хашаан доторхи шарилжыг бүрэн цэвэрлэх. /их дээд сургууль, ЕБС, цэцэрлэг СӨХ, хувийн хэвшлийн байгууллага/.  /VIII/15-IX/15/ Дүүргүүдийн

ЗДТГ

Шарилж усгах ажилд бүр байгууллагуудыг татан оролцуулсан байна.
15. Дулааны үр ашгийн төслөөр суурилагдсан ажилгүй холигч насосны узелийг ажиллагаанд оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх. ОСНААУГ Ажиллагаанд орсон холигч насосны узелийн тоо
16. НЗД-ын 2017 оны “Аз жаргалтай хотын индекс тооцох аргачлал батлах тухай” А/388 дугаар захирамжийн хавсралтын дагуу үзүүлэлтийг 09 дүгээр сарын 01-ний дотор ИБХ, ТХХУХ-т яаралтай нэгтгэн ирүүлэх. Дүүргүүдийн

ЗДТГ

Хавсралт үзүүлэлтийн дагуу бүрэн гаргаж ирүүлсэн байх.

 

Хотын Ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүргийг  www.ubservice.mn цахим хуудаснаас авч, гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 15.00 цагаас өмнө УБЗАА-ны monitoring@ubservice.mn, /zaa_monitoring1@yahoo.com/ хаягаар Хотын ерөнхий менежерийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/138 дугаар “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөний журам”-ын хавсралтад заасан 2 дугаар хүснэгтийн дагуу бэлтгэн ирүүлэх. Хугацаа хоцорсон тохиолдолд хүлээж авахгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүйд тооцно.  /Нийт байгууллагууд/

 

 

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *