Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн болж өнгөрлөө.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР  ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2017 оны 09 дүгээр сарын  15                                                                                                                                                        Улаанбаатар хот

Д/д Хотын ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1. Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс мэдээлсэн мэдээллийн дагуу анхаарах асуудлуудыг хариуцсан байгууллагуудаар нь эзэнжүүлэх цаашид энэ талаар мэдээлэл бэлтгэж танилцуулж байх. УБЗАА-ИБХ

УБШУЗТ ОНӨААТҮГ

-Мэдээлэл бэлтгэж тантлцуулга хийх
2. ХЕМ-ийн 2017 оны А/63 тушаалаар батлагдсан “Хоггүй хороо, хоггүй гудамж болзолт уралдааныг дүгнэж, удирдамжийн дагуу заасан хугацаанд тайлан ирүүлэх. СХД, ХУД, ЧД, БЗД, СБД-ийн ЗДТГ -Удирдамжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүнг бүрэн, зөв тайлагнасан байх.

-Тайланг албажуулж, албан бичигт хавсаргаж ирүүлэх.

3 Нийтийн эзэмшлийн гудамж талбайд массажны зар наасан иргэн, аж ахуй нэгжүүдийг илрүүлэх, тухайн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи илтгэх хуудсыг долоо хоног бүрийн Баасан гарагийн 12 цагаас өмнө ТХХУХ-т албан бичгээр ирүүлж байх, цаашид үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах. Дүүргүүдийн

ЗДТГ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илрүүлсэн зөрчил.

4 Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд давс бодисын нөөцөө татах, найдвартай газар хадгалах, машин механизмын бүрэн бүтэн байдлыг болон ажилчдыг нормын хувцсаар хангах. Дүүргүүдийн

ЗДТГ,

ХТГ ОНӨААТҮГ

 

-Авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ, хүрсэн үр дүн, зарцуулсан хөрөнгө төсөв

 

5 НЗД-ын  “Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай” 2017.09.12-ны өдрийн А/687 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах,  заасан хугацаанд тайланг ИБХ-т албан бичгээр ирүүлэх. /Захирамжид заагдсан байгууллагууд/ Инженерийн хангамжийн байгууллагууд,

Дүүргүүдийн ЗДТГ,

НГА, НТГ, НХОГ,

Харьяа газрууд,

УБДС ТӨХК, УБЦС ТӨХК, МХС ТӨХХК

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
6 НЗД-ын 2017.07.17-ны өдрийн 03 дугаар албан даалгаврын биелэлтийг 09 дүгээр сарын 22-ны дотор албан бичгээр болон цахим хэлбэрээр ИБХ-т ирүүлнэ үү. /batmunkh@ubservice.mn/ Инженерийн хангамжийн байгууллагууд,

Дүүргүүдийн ЗДТГ,

НХТЕТГ, НБГ, НЭМГ,

УБДС ТӨХК, УБЦС ТӨХК, МХС ТӨХХК

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
7 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжид сэтлэх сүвлэх инженерийн шугам сүлжээний ажил хийхдээ НЗД-ын 2017.05.11-ний өдрийн А/300 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авсны үндсэн дээр ажлыг гүйцэтгэж байх.  /Ногоон байгууламжийг нөхөн сэргээх зардлыг тусгуулж байх, /

 

/НЗД-ын 2014 оны А/926-р захирамжаар батлагдсан “Авто зам, ногоон байгууламжийг сэтлэх, хамгаалах журам-/

 

Нийт байгууллагууд

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
8 Замын түгжрэл ихсэж байгаатай холбогдуулан холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авч, ХЕМ-ийн шуурхайд танилцуулах. Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
9 Гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлж, засвар үйлчилгээ, арчилгаа цэвэрлэгээ яаралтай хийж тайланг 09 дүгээр сарын 25-ны дотор ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ,

УБЗЗАГ ОНӨААТҮГ,

Гэрэлтүүлэгийн ашиглал хариуцсан компаниуд

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тоо хэмжээ
10 Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд эвдрэлтэй байгаа гудамж замын нөхөөсний засварын ажлыг 10 дугаар сард багтаан хийж дуусгах ажлыг зохион байгуулах. НАЗХГ -Нөхөөс хийсэн гудамж, зам талбайн тоо,

-Хэмжээ

 

 

Хотын Ерөнхий менежерийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүргийг  www.ubservice.mn цахим хуудаснаас авч, гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтийн дагуу 2017 оны 09 дүгээр сарын 27-ны 15.00 цагаас өмнө УБЗАА-ны monitoring@ubservice.mn, /zaa_monitoring1@yahoo.com/ хаягаар Хотын ерөнхий менежерийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/138 дугаар “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөний журам”-ын хавсралтад заасан 2 дугаар хүснэгтийн дагуу бэлтгэн ирүүлэх. Хугацаа хоцорсон тохиолдолд хүлээж авахгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүйд тооцно.  /Нийт байгууллагууд/

 

 

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *