“ЭРҮҮЛ ИРГЭН ЭКО ХӨГЖИЛ” СПОРТ ОЛОН НИЙТИЙН АРГА ХЭМЖЭЭ ХҮЙ ДОЛООН ХУДАГТ БОЛНО.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл иргэн-Эко хөгжил” спорт өдөрлөг, олон нийтийн арга хэмжээ 2017 оны 09 дүгээр сарын 23-ны амралтын өдөр “Хүй долоон худаг”-т зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Энэ өдөрлөгийн үеэр Бартаат замын дугуйн уралдаан, дугуйн марафон тэмцээн, хүүхдийн дугуйн тэмцээн, сонирхогчдын сурын бооцоот тэмцээн, 3×3 сонирхогчдын бооцоот тэмцээн, Мэргэжлийн экстрим спортын шоу үзүүлбэрүүд, хөнгөн атлетикийн олон төрөлт тэмцээнүүд тус тус зохион байгуулагдана. Энэхүү өдөрлөгийг хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Захирагчын ажлын алба, Монголын оюутны холбоо, Монголын дугуйн холбоо, Мэргэжлийн экстрим холбоо, Монголын хөнгөн атлетикийн холбоо, 3×3 сагсан бөмбөгийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ өдөр өглөөний 09 цагаас Тэнгис кино театрийн өмнөх Эх орончдын талбайгаас иргэдэд төлбөргүй автобус үйлчлэнэ.

Эх сурвалж: Монгол Наадам Цогцолбор

 

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.