Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн болж өнгөрлөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн ээлжит шуурхай зөвлөгөөн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр болж хурлаар хэрэглээний халуун усны даралт унаж байгаатай холбогдуулан шуурхай шийдвэрлэж, ажиллах талаар ярилцан мөн хот нийтийн  аж ахуйн чиглэлээр дараагын 14 хоногт анхаарч ажиллах 10 үүрэг даалгавар өгөгдлөө.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

УЛААНБААТАР  ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2017 оны 09 дүгээр сарын  29                                                                                                                           Улаанбаатар хот

Д/д Хотын ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 Хэрэглээний халуун усны даралт унаж байгаатай холбогдуулан шуурхай шийдвэрлэж, ажиллах. ОСНААУГ, УБДС ТӨХК -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
2 Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд давс, бодис нөөцлөх ажлыг эрчимжүүлж, хадгалалтын найдвартай байдлыг хангах.

 

Ялангуяа давс, бодис  нөөцлөхөөр төлөвлөж буй дараах Дүүргүүд худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулж, нөөцлөлт хийх.

·         Давс. ЧД, СХД, БГД, ХУД,НД

·         Бодис: СБД, СХД, ХУД

Дүүргүүдийн ЗДТГ -Нөөцөлсөн давс бодисны хэмжээ

-Нөөцлөгдөөгүй давс бодисны хэмжээ, шалтгаан

-Хадгалалтын найдвартай байдлыг хангасан эсэх /зургаар/

3 Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж байгаа нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн засвар шинэчлэлийн ажлыг 10 дугаар сарын 25-ны дотор бүрэн дуусгаж, тайланг албан бичгээр тус албанд ирүүлэх. УБЗЗАГ ОНӨААТҮГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
4 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс албан байгууллагуудын халаалт тавьж эхлэхтэй холбогдуулан хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах.

 

 

 

УБ Дулааны сүлжээ

ТӨХК, ОСНААУГ, ХИХУГ.

-Авч хэрэгжүүлсэн бэлтгэл зохион байгуулалтын арга хэмжээ,

-Хариуцлагатай жижүүрт ажилласан хүний тоо,

-Дуудлага мэдээлэл хүлээн авсан болон шийдвэрлэсэн талаархи мэдээ.

5 1.Дүүргийн хөрөнгөөр хийгдсэн тохижилтын ажлуудыг эзэнжүүлж, тохижилтын элементүүдийн арчлалт засвар үйлчилгээг хариуцан хэрэгжүүлэх.

2.Цаашид тухайн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2018 оны дүүргийн төсөвт  тусгаж батлуулах.

Дүүргүүдийн

ЗДТГ

-Авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ, хүрсэн үр дүн, зарцуулсан хөрөнгө төсөв.

-2018 оны төсөвт тусгасан зардлын төсөв.

 

6 Дүүргийн ЗДТГ-ууд гэрэлтүүлгийн асалтын мэдээг долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө 8 цагт Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэст davaasuren@ubservice.mn хаягаар тогтмол ирүүлж байх. Дүүргүүдийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
7 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд хийгдэх инженерийн шугам сүлжээ, дээврийн засвар, шинэчлэлийн ажлуудыг сайтар судалж, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийн асуудлаар яам болон холбогдох байгууллагуудад хандаж, дараа оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгуулж зуны их засвар, урсгал засварын хугацаанд хийж гүйцэтгүүлж байх. Дүүргүүдийн ЗДТГ,

Нийслэлийн Боловсролын газар

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
8 Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд массажны зар наасан иргэн, аж ахуй нэгжүүдийг илрүүлэх болон тухайн чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи илтгэх хуудсыг долоо хоног бүрийн Баасан гарагийн 12 цагаас өмнө ТХХУХ-т албан бичгээр ирүүлж байх, цаашид ХТГазар, Дүүргүүдийн ЗДТГ-ууд өглөө бүр гудамж талбайн зарыг хуулж, мэдээг УБ хотын ШУЗТ-д мэдээлж байх. Дүүргүүдийн

ЗДТГ,

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ,

УБ хотын ШУЗТ

 

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илрүүлсэн зөрчил.

-Хуулсан зар, хамаарсан ААНБ-ын тоо

-Ажилласан хүн хүчний тоо.

9 Бүх нийтийн их цэвэрлэгээг 2017 оны 10 дугаар сарын 14-нд зохион байгуулахтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангуулах. Цэвэрлэгээнд СӨХ-үүд болон иргэдийг өргөнөөр татан оролцуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах. Дүүргүүдийн

ЗДТГ,

Монгол Сууц өмчлөгчдийн холбоо,

Хяналтын ТББ-ууд.

-Удирдамжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хүрсэн үр дүнг бүрэн, зөв тайлагнасан байх.

-Тайланг албажуулж, албан бичигт хавсаргаж ирүүлэх.  /ТХХУХ/

10 Гадна талбайн хогийн бункер болон савнаас хальсан хог хаягдлыг ачуулаагүй ААН байгууллага СӨХ-д хяналт тавьж, хариуцлага тооцох арга хэмжээ авах. Дүүргүүдийн

ЗДТГ, Дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хяналтын ТББ-ууд

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илрүүлсэн зөрчил.

Хотын Ерөнхий менежерийн 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүргийг  www.ubservice.mn цахим хуудаснаас авч, гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлтийн дагуу 2017 оны 10 дүгээр сарын 11-ний 15.00 цагаас өмнө УБЗАА-ны monitoring@ubservice.mn, /zaa_monitoring1@yahoo.com/ хаягаар Хотын ерөнхий менежерийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/138 дугаар “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөний журам”-ын хавсралтад заасан 2 дугаар хүснэгтийн дагуу бэлтгэн ирүүлэх. Хугацаа хоцорсон тохиолдолд хүлээж авахгүй, үүрэг даалгаврыг биелүүлээгүйд тооцно.

/Нийт байгууллагууд/

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *