Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлын гүйцэтгэл Нийслэлийн хэмжээнд 89%-тай байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/09 дүгээр захирамжаар байгуулагдсан Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулах Төв комисс хуралдлаа.

Төв комиссын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төв, нийслэлийн Татварын газар, Авто замын хөгжлийн газар, Тээврийн газар, Мэдээлэл технологийн газар, Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Дүүргийн Засаг дарга нар болон холбогдох байгууллагуудыг хамруулан,  Улаанбаатар хотын Ерөнхий менежер ахлан ажиллаж байна.

2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 22,4 тэрбум буюу 88,12%, агаарын бохирдлын төлбөр 950 сая буюу 92,93%, авто зам ашигласны төлбөр 9,7 тэрбум буюу 86,79%-ийн гүйцэтгэлтэй, 353,534 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотод бүртгэлтэй нийт тээврийн хэрэгслийн 88,12% нь хамрагдсан байна.

Хурлаар тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн Татварын газарт даалгаж, байгууллагууд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, 2018 оны татвар төлбөр хураалтын ажлын зохион байгуулалтыг сайжруулах, онлайн төлөлтийг туршиж нэвтрүүлэх, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжоор хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар болголоо.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *