АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИНД ХИЙХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Авто зам, замын байгууламжинд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй дур мэдэн ухаж, суваг татан газар шорооны ажил эхлүүлж зам талбай эвдсэн, зөвшөөрлийн хугацаа дууссан, нөхөн сэргээлтээ хийгээгүй болон бусад зөрчлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг тооцох, улсын байцаагчийн эрх зүйн акт баримт бичиг, шийдвэрийг гаргах, норм, стандартын мөрдөлтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, аюулгүй байдлыг хангуулах ажлын хэсэг хяналт шалгалтыг эхлүүллээ.

            Ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Замын цагдаагийн алба болон холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *