Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдлаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн нэрэмжит үзлэг зохион байгуулах тухай” А/129 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгалаа.

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар Хот тохижилтын газар болон  нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд  автозамын халтиргаа гулгаа арилгах зориулалтын бодис 1527,9 тн, давс 1189,7 тн нөөцлөгдсөн байна.

Шалгалтын үеээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдэд давс, бодисоо дахин нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсний дагуу дүүргүүд нийт 90,0 тн бодис, 678 тн давс нэмж нөөцлөхөөр ажиллаж байна.

2016-2017 оны өвөл нийслэлийн хэмжээнд нийт 1307 тн давс, 912,1 тн бодис зарцуулсан бөгөөд 2017-2018 оны өвөлд давсыг 30 хувиар, бодисыг 57 хувиар тус тус нэмэгдүүлэн ажиллаж байна.

Мөн машин техникийн бүрэн бүтэн байдал, багаж хэрэгсэл, ажлын хувцас 100 хувь хангагдсан байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *