Компани хоорондын маргаанаас болж “Могул таун” хотхоны оршин суугчид хохирч байна.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Могул таун” хотхонд 240 айлын 2500 гаруй оршин суугч халаалт дулаангүй зутруухан амьдарч байсан. Саяхныг хүртэл Зайсангийн аманд байрлах уг хотхоныг таван жилийн өмнө ашиглалтад оруулахад л дулааны асуудлыг шийдээгүй байжээ. Жилийн дараа төвийн шугаманд холбоно хэмээн анх оршин суугчдаа оруулсан байна. Оронд нь хоёр орон сууц халаах зориулалттай нам даралтын зуухаар тус хотхоны таван байрыг халааж байжээ.

Хоёр жилийн өмнө төвийн шугам татагдсан ч компани хоорондын маргаанаас болоод өнөөг хүртэл оршин суугчид хохирсоор байсан юм. Тиймээс оршин суугчид энэ талаараа Монгол Улсын Шадар сайдад гомдол гаргасны дагуу Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 121 тоот тушаалаар Зайсангийн аманд байрлах “Могул таун” орон сууцны цогцолборын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж үнэлгээ хийх, шийдвэр гаргах үүрэг бүхий Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсэг байгуулагдсан юм.

Уг ажлын хэсэг шуурхай хуралдаан зохион байгуулж, талуудтай уулзан асуудлыг шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хоёр байгууллага хоорондоо гэрээ хийж, оршин суугчдын зөвлөл нь өрхүүдийн хэрэглэсэн цахилгаан дулааны төлбөрийг төвийн дулаанд холбогдсон цагаас эхлэн ээлж дараатайгаар төлөх шийдэлд хүрч дулааныг залгасан. Гэвч Могул таун ХХК, Эм эс пи Ди ХХК-ийн хоорондын өр, авлагын асуудлаас үүдэн  “Могул таун” хотхоныхон халаалтгүй зутруухан байна.

   “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас Могул таун ХХК, Эм эс пи Ди ХХК-ийн  төлөөллийг оролцуулан хурал хийснээр Могул таун 2016 онд хангагддсан ашиглалтын зардлыг төлж дуусгах 2 талаас тооцоо нийлэх шийдвэр гарч түүний дараа дулаан залгах асуудлыг ярихаар болсон юм.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *