Мэргэжлийн хяналтын газраас тавьсан шаардлагыг дэмжиж ажиллана уу.

  1. Улаанбаатар Хотын Ерөнхий Менежерийн шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн 16 дугаар хороонд үйлчилгээний явцад гарсан хог хаягдлаа ангилан ялгадаггүй, авто засварын явцад гарсан хог хаягдал, тос, маслыг хөрсөнд шууд хаяж байсан иргэнд хугацаатай албан шаардлага хүргүүлж зөрчлийг арилгуулсан. Мөн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг ААН нь хог хаягдлаа ил задгай хаясан тул холбогдох хуулийн дагуу 300,000 төгрөгийн торгууль ногдуулсан. 7 дугаар хорооны Нарлаг хотхоны “Атом” СӨХ Тухайн хотхоны хог хаягдал цуглуулах савны хог хаягдал нь байнга хальдаг тухай гомдлын дагуу шалгахад хог хаягдал тээвэрлэлтийн машин нь 7 хоногт 2-3 удаа ачилт хийдгээс хог хаягдал нь хальдаг тул СӨХ-ны захиралд болон “Баянгол-Шинэ өргөө” ОНӨААТҮГазарт хандан ачилтын давтамжийн тоог нэмэгдүүлэх талаар зөвлөлөө.3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Хурд грүпп ХХК Ахуйн болон барилга угсралтын явцад гарсан хог хаягдлаа ил задгай хаясан байсан тул зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага хүргүүлээд байна.
  2. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны хороолол, аж ахуйн нэгж, байгууллагын хог хаягдал түр хадгалах 30 орчим хог хаягдал түр хадгалах цэгт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар 16-р хорооны Монгол хотхоны “Монгол хотхон” СӨХ-ны захиралд 02-04-202/311 дугаар, 2-р хорооны Эрдэм хотхоны ТУЗ-ийн даргад 02-04-123/322 дугаар, 25-р хорооны Легаси групп ХХК-ийн захиралд 02-04-202/312 дугаар, 26-р хорооны Шинэ эрин угсралт ХХК-ийн захиралд 02-04-202/315 дугаар, Женерал тек ХХК-ийн захиралд 02-04-202/313 дугаар, 3-р хорооны Титан тауэр констракшн ХХК-ийн захиралд 02-04-202/320 дугаар, 8-р хорооны Бавгар ХХК-ийн захиралд 02-04-202/317 дугаар, Энхбагана констракшн ХХК-ийн захиралд 02-04-202/316 дугаар, 1-р хорооны Билигт хай ХХК-ийн захиралд 02-04-202/314 дугаартай 20 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай 9 албан шаардлага хүргүүлж ажиллалаа.
  3. Сүхбаатар дүүргийн 4-р хорооны 69-р байр, 6-р хорооны МУИС-ын багш нарын байр, 22, 25-р байр, 7-р хороо 9/1, 5-р байрны хогийн цэгт хяналт шалгалт хийхэд хог нь дүүрсэн байсан тул хариуцсан хог тээврийн үйлчилгээний байгууллага “Алтан дорнын хүч” ХХК, Улаанбаатар шинэчлэл ХХК, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-т  хог ачих тухай мэдэгдсэн.
  4. Сонгинохайрхан дүүргийн Нийслэлийн тээврийн газар, УСУГ-тай хамтран баталсан “Авто машин угаалгын газруудад хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу холбогдох байцаагч нартай хамтран хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар хог хаягдлын асуудалд зөвлөгөө өгч илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллаж байгаа бөгөөд дүүргийн тээвэрлэлт үйлчилгээний газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу хамтран ажиллаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
  5. Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбай дээр ЖИГҮҮР ГРАНД ХХК, ВОЯАЖ ХХК-иуд нь барилгын хог хаягдал хаясан байсныг газар дээр очиж зөрчлийг арилгуулж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.
  6. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Үлэг гүрвэлийн музейн захиргаанд хогоо ачуулах тухай улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *