Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн болж өнгөрлөө.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

УЛААНБААТАР  ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

2017 оны 10 дугаар сарын 12                                                                                                                                                                                     Улаанбаатар хот

Д/д Хотын ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 1.Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжид орц гарцны зөвшөөрөл авах, сэтлэх сүвлэх ажлыг хэрэгжүүлэхдээ  Улаанбаатар хотын ЗАА-нд хандаж, зөвшөөрөл авах, үйл ажиллагааг сурталчлах, байгууллага, аж ахуй нэгжид мэдээлэл хүргэх чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, /НАЗХГ/.

 

2.Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, хууль тогтоомжийн хүрээнд хариуцлага тооцож, хэрэгжилт үр дүнг тайлагнах /НМХГ/.

 

НАЗХГ,

НМХГ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
2 Хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Яаралтай тусламжийн төв, 34, 63-р сургууль, 12-р цэцэрлэгийг дулааны эрчим хүчээр хангах зориулалт бүхий 2 ширхэг дулаан дамжуулах төв, узель, гадна дулааны шугамын ашиглалтыг  2017.10.20-ны дотор комисс байгуулж, яаралтай ашиглалтад хүлээн авч, Хэрэглэгчид үйлчлэх төвд хүлээлгэн өгөх. ОСНААУГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.
3 Зүүн түгээх төвийн харьяа УДДТ-1, 6-н ХТП-518-аас 701-н хооронд өндөр талын кабель гэмтэл авсны улмаас УБЦТС ХК-ний баруун түгээх төвийн бригад шуурхай ажиллаж түр кабелиар тэжээгдсэн. Үндсэн болон нөөц кабель хоёулаа гэмтэлтэй байгаа тул лабораториор шалгаж, кабель сэргээх ажлыг шуурхай хийж гүйцэтгэх.

ЦТП УДДТ халаалтын зуухнууд онцгой обьектууд учраас нөөц кабель, нөөц эх үүсвэрүүдийг  яаралтай шийдвэрлэх,  нөөцлөлтийг тогтмолжуулах.

УБЦТС ТӨХК

ХИХУГ

ОСНААУГ

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
4 Авто замын засварын ажлын явцад цахилгааны кабелуудыг гэмтээж байгаа асуудал ихээр гарч байгаатай холбогдуулан зургийн даалгаварыг боловсруулах шатанд мэргэжлийн байгууллагатай зөвшилцөж байх, цаашид уялдаа холбоог сайжруулж, УБЦТС ТӨХК-ийн хяналтад дор гүйцэтгүүлж байх. НАЗХГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
5 Нийслэлийн онцгой комиссын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Дүүргүүдийн Засаг дарга нарт өгсөн үүргийн дагуу хориглосон бүсээс мал гаргах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлын тайланг ХХҮХ-т долоо хоног бүрийн Даваа гарагт тогтмол ирүүлж байх. Дүүргүүдийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
6 Нийслэлийн өдрийг угтаж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, тохижилтын элемэнтүүдийг засварлаж, хэвийн байдлыг хангах ажлыг зохион байгуулах. Дүүргүүдийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсэн бэлтгэл зохион байгуулалтын арга хэмжээ,

-Элемэнтүүдийг засварлаж, хэвийн байдлыг хангаж ажласан тоо,

7 Байгууллага, аж ахуйн нэгжийн гадна хаяг, мэдээллийн байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах ажлыг зохион байгуулж, дүүрэгтэй ажил үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах, сунгах тохиолдолд хаяг реклам, орчны тохижилтын байдлыг тусгайлан шалгуур үзүүлэлт болгон хэвшүүлэх Дүүргүүдийн

ЗДТГ

-Авч хэрэгжүүлсэн зохион байгуулалтын арга хэмжээ, хүрсэн үр дүн, зарцуулсан хөрөнгө төсөв.

-Гэрээ байгуулсан болон тэдгээрт шаардлага тавигдсан тоо,

-Хаяг реклам, орчны тохижилтын байдлыг тусгайлан шалгуур үзүүлэлт болгон хэвшүүлэн хангаж ажилласан тоо

8 Гадна талбайн хогийн бункер болон савнаас хальсан хог хаягдлыг ачуулаагүй ААН байгууллага СӨХ-д хяналт тавьж, хариуцлага тооцох арга хэмжээ авч ажиллахыг онцгой анхааруулж байна. Дүүргүүдийн

ЗДТГ, Дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хяналтын ТББ-ууд

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Илрүүлсэн зөрчил.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *