Олон улсын жишигт нийцсэн тохижилттой автобусны буудлын тоог нэмэгдүүлнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсээс Инженерийн байгууламжийн хэлтэс, Хотын Замын цагдаагийн албатай хамтран  Нийслэлийн хэмжээнд байгаа Жэй Си Дэко Монголиа ХХК-ны тохижуулсан автобусны буудлуудын тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ, байгууламжийн бүрэн бүтэн байдал, иргэдэд хүргэж буй тээврийн үйлчилгээний мэдээ мэдээллийн чанар хүртээмжийн байдалд 2017 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд үзлэг шалгалт явуулсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Уг ажлын мөрөөр Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр  “Жэй Си Дэко Монголиа” ХХК-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн хэмжээнд автобусны дундын 711, эцсийн 64 зогсоол байдгаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Жэй Си Дэко Монголиа ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд өнөөдрийн байдлаар автобусны 143 дундын зогсоолыг тус компани өөрийн хөрөнгөөр иж бүрэн тохижуулсан байдаг. Уулзалтын хүрээнд тус компаний захирал Жан-Мари Импероре цаашид гэрээний хүрээнд хийгдэх үлдсэн 100ш зогсоолыг ирэх 2 жилийн хугацаанд бүрэн  дуусгаж, ашиглалтад өгөхөө мэдэгдсэн ба эдгээр автобусны буудлуудад автобусны маршрут, чиглэлийн талаархи мэдээлэл бүрэн тавигдаж, иргэдийг мэдээ мэдээллээр хангаж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *