“Иргэдийн бүлэг”-ийн 400 орчим иргэд Энхтайвны өргөн чөлөөг цэвэрлэж байна.

Нийслэлийн Хот тохижилтын газар болон 9 дүүргийн ТҮК-ууд нийт 10,6 сая м.кв нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэн ажилладаг. 2017 оны 11 сарын 6-ны өдрийн 01:00 цагаас 22:00 цаг хүртэл үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар Нийслэлийн дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс шуурхай үүрэг өгсний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЗАА-ны хэлтсүүд ЭТӨЧ-ний явган хүний зам цас мөсний цэвэрлэгээний ажилд хяналт тавьж, зам дагуух байгууллага, аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэгээний ажилд гарган, дүүргүүдээс нэгдсэн зохион байгуулалттайгаар дайчлан ажиллуулж байгаа иргэдийн бүлгийн цэвэрлэгээг газар дээр хяналт тавьж хийлгээд байна.

Энэ онд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны давс бодисны зарцуулалттай харьцуулахад бодис 50 хувиар, давс 2 дахин нэмэгдүүлж нөөцлөөд байна. 2017 оны 11-р сарын 06-07-нд орсон цаснаар 225,4 тонн бодис, 115,6 тонн давс зарцуулаадбайна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *