Аж ахуй нэгжүүд өөрсдийн гадна зам талбайг цэвэрлэж, Хот тохижилтын газар болон ТҮК-ийн ажилчдыг халуун кофегоор дайлж байна.

Нийслэлийн Хот тохижилтын газар болон 9 дүүргийн ТҮК-ууд нийт 10.6 сая м.кв нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар нийслэл, дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажиллалаа. 24 цагийн турш бидний төлөө амрах завгүй ажиллаж байгаа Хот тохижилтын газар, ТҮК-ийн ажилчдыг халуун кофе цайгаар дайлсан Caffe Bene Gutliin 22-ийн хамт олонд баярлалаа.

Мөн өөрсдийн зам талбайгаа цаг алдалгүй цэвэрлэж үүргээ ухамсарлаж байгаа ААН байгууллагууддаа талархал илэрхийлье!

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *