Хатуу хог хаягдлын менежмент сургалт амжилттай болж өндөрлөлөө

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Удирдлагын академи, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TIKA)-ийн хамтран зохион байгуулж буй “Хатуу хог хаягдлын менежмент” сургалт 2017 оны 11 дүгээр сарын 21-24 хооронд Удирдлагын академийн төв байранд амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтаар Истанбул хотын Захиргааны хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтэн, инженерүүд Ахмет Эмин Илдирим, Хакки Сари, Ирже Дидем Карабиек нар Истанбул хотын хог хаягдлын менежментийн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, туршлага хуваалцахын зэрэгцээ дэлхий дахины хог хаягдлын менежмент, технологийн хөгжил, хандлагын талаар мэдлэг, мэдээлэл олгох сургалт болж өнгөрсөн юм.

“Хатуу хог хаягдлын менежмент” сургалтад ХХААХҮЯ, Нийслэлийн тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харъяа дүүргүүдийн алба хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Улсын төв эмнэлэг, ТББ-ийн төлөөлөгч нийт 55 хүн оролцсон байна. Нийт 4 өдрийн 32 цагийн уг сургалтанд оролцогчдод сертификат гардуулах үйл ажиллагаа боллоо.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *