Нийслэлийн аврага шалгаруулах Үсчин, гоо засал-2017 тэмцээн болно

Монголын нийт үсчин, гоо засалч, хумс засалчид, салоны захирал, хамтран зохион байгуулагч та бүхэнд “Нийслэлийн аварга шалгаруулах Үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын УЛААНБААТАР-2017 тэмцээнд өндөр амжилт гаргахыг хүсч та бүхнийг урьж байна.  Тэмцээн 2017 оны 12-р сарын 07- ны өдрийн 09:00 цагт “Бөхийн өргөө”-д зохион байгуулна. Улаанбаатар хотын 8 дүүргийн ажил мэргэжил, ур чадвараараа шалгарсан үсчин, гоо засалч, хумс засалчид  оролцоно. Мөн бусад орны төлөөлөгчид, ахмад үсчин гоо засалчид, мэргэжлийн холбоод болон улсын хэмжээний Мэргэжлийн сургууль, коллеж ,сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, дамжаа, сургалтын төвийн багш, суралцагчид оролцсон нээлттэй тэмцээн болно. 

Тэмцээний зорилго.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, МҮГЗХолбоо хамтран зохион байгуулснаар мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх Ази тив, Дэлхийн үсчин, гоо засалч,хумс засалчдын орчин үеийн үсний шинэ тайралт, самналтыг сонгомол хэлбэржүүлэлт, сахал засалтын урлал, бие болон нүүрэн дээр зурах технологи, хумсны урлал болон үйлчилгээний технологиос харилцан суралцаж тухайн жилийн үс болон гоо сайхны чиг хандлага өвөрмөц урсгалуудыг Монголын үсчин гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлэхэд оршино.

Дүгнэх журам.

Үс тайралтын техник, өнгө сонголт буюу будалтын техник, самналт, ширхэг нийлүүлэлтийн техник, шил шанааны захалгаа, сахал засалт, моделийн сонголт, хувцаслалт зэрэг нь төрөлдөө зохицсон эсэхийг харгалзан картын онооны журмаар оноо өгч шалгаруулна.Үүнд: УЛААН КАРТ -5 онооЦЭНХЭР КАРТ-4 онооНОГООН КАРТ- 3 онооЯГААН КАРТ- 2 онооШАР КАРТ- 1 оноо ХАР КАРТ -/-1 оноо/ байна.

Зохион байгуулалтын талаар.

  1. Тэмцээнд оролцогчдын  төрөл бүрт нь сургалт семинарын захиалгыг хүлээн авч хийнэ. Захиалгыг 2017 оны 11-р сарын 20-наас 2017 оны 12-р сарын 01-ны дотор хийнэ.
  2. Тэмцээнд оролцогчид төлбөр: А зоны 2 ажилбартай оролцогчийн төлбөр – 260.000 төгВ зоны ганцаарчилсан төрөл 13000 төг,  С зоны оюутан суралцагчдын Үсчин, гоо заслын төрөл 80,000 төг, Хумс засалчийн төрөл 65,000 төгзоны бэлэн бүтээлийн уралдааны оролцогчид-65,000төг
  3. Тэмцээнд оролцогч байгууллага бүр урт 2м*өргөн 1м анонс хийж тэмцээний өмнөх өдөр өгнө.
  4. Оролцогч бүр жигд цагаан нөмрөгтэй байна. /эмблемгүй/
  5. Техникийн зөвлөлийн хурлыг 12-р сарын 04-ны 10:00 цагт Сити дээд сургууль дээр зохион байгуулагдах ба хурал дээр оролцогчийн мандат, дугаар тараагдана.
  6. Оролцогчдийг 11-р сарын 25 хүртэл бүртгэх бөгөөд түүнээс хойш бүртгэл хийгдэхгүй болохыг анхаарна уу. Төлбөрийг хаан банкны 5020445258 дансанд хийнэ үү
  7. МҮГЗХолбооны байранд бүртгэнэ. Утас: 11328401, 88862454, 99199496, 91913232, 99116355, 99193635
  8. Тэмцээний стандарт Эмэгтэй урт үсний манекен толгой 350,000 төгрөг – Бусад манекен толгойнууд 300,000 төгрөгөөр МҮГЗХолбооны байранд худалдаалж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *