Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтанд хамрагдлаа

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Авто баазын сургалтын танхимд Форум ланд ХХК-наас “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт сургалтыг хоёр ээлжээр зохион байгуулав. Эхний ээлжийн  буюу 10:00 цагийн сургалтанд Тохижилт үйлчилгээний албаны 167 ажилтан, ажилчид, хоёрдугаар ээлжийн буюу 13:00 цагийн сургалтанд Ногоон байгууламжийн албанаас 26, Авто баазаас 14, Төвлөрсөн хогийн цэгүүдийн менежментийн албанаас 19 ажилтан, ажилчид тус тус хамрагдлаа.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *