УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

Д/д Хотын ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 Нийслэлийн хэмжээнд хийгдсэн хот тохижилтын статистик мэдээг 2017.12.25-ны дотор ЗАА-ны ТХХУХ-т ирүүлэх. Жич: Засаг даргын 2005 оны А/475 дугаар захирамжаар батлагдсан захиргааны статистикийн мэдээллийн маягтын дагуу ирүүлнэ үү. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар -Мэдээ ирүүлсэн эсэх
2 Шинэ жилийн баярын өдрүүдэд хог хаягдлын цэвэрлэгээ, тээвэрлэлтийг хуваарийн дагуу зохион байгуулж ажил үйлчилгээг хэвийн үргэлжлүүлэх. /ШУЗТөвтэй уялдан мэдээллээ өгч, тайлагнаж ажиллах/ Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, ХТГ ОНӨААТҮГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,үр дүн.
3 Шинэ жилийн баяраар 4 өдөр амрахтай холбогдуулан гол гудамж талбай хүн ихээр төвлөрдөг, зорчдог, үзвэр худалдаа үйлчилгээний газар, автобусны буудлууд, авто зам болон сүүдэр хэсгийн газрын жагсаалт судалгааг гаргаж цас мөсний цэвэрлэгээ, халтиргаа гулгааг арилгах цэвэрлэх ажлыг зохион байгуулж, мэдээг 12 сарын 27-ны өдөр ТХХУХ-т ирүүлэх. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, ХТГ,  Зам талбай хариуцсан компаниуд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ,
4 Д.Сүхбаатарын талбайд шинэ он угтах арга хэмжээ зохион байгуулагдахтай холбогдуулан төв талбай Хонхтой цэцэрлэгт үүссэн хог хаягдлал, цас мөсний цэвэрлэгээ, цуглуулалт, тээвэрлэлтийг зохион байгуулах мөн Хонхтой цэцэрлэгт байрлах нийтийн бие засах газрын хэвийн үйл ажиллагааг хангах.  

ХТГ ОНӨААТҮГ

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.
5 Д.Сүхбаатарын талбайд 2017.12.31-ний үдэш зохион байгуулах “Шинэ жилийн баяр”-ын цэнгүүний хүрээнд дүүрэг бүр 2 асраар худалдаа, үйлчилгээ гаргах. Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, судалгаа
6 Шинэ жилийн баярын өдрүүдэд болзошгүй аваар ослоос урьдчилан сэргийлж, хариуцлагатай жижүүр томилж ажиллуулах. /ШУЗТөвтэй уялдан мэдээллээ өгч, тайлагнаж ажиллах/ Инженерийн хангамжийн байгууллагууд -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,үр дүн, тулгамдаж буй асуудал
7 Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг SMARTCAR.MN  цахим системээр хийх болсонтой холбогдуулан татвар төлөөгүй машинд хяналт тавих асуудлыг НМТГ-тай хамтран шийдэх, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулах Нийслэлийн Татварын газар

Нийслэлийн Мэдээлэл технологийн газар

-Татвар хураахад гарах зардлын 2018 оны задаргааг батлуулах

-Хяналт тавих шийдлээ гаргах

8 Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/873 дугаар захирамжид тусгагдсан нийслэлийн хориглосон бүсэд байгаа үхрийг худалдан авах, мах боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар,

Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Засаг дарга нарт

 

-Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тулгамдаж буй асуудал, тоо хэмжээ
9 Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд үлдсэн 13221 толгой мал, мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018 онд эрчимжүүлэх, төсөл, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар -Авч хэрэгжүүлэх арга хэмжээ,үр дүн, тулгамдаж буй асуудал, тоо хэмжээ

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *