Шилдэг уран барималчдын уран бүтээлээр дүүрэн мөсөн хотхон нээлтээ хийлээ.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Нийслэлийн Аялал Жуулчлалын газартай хамтран олон улсын мөсөн баримлын уралдаанд байр эзэлсэн шилдэг баримлуудаас бүрдсэн мөсөн хотхон нээлтээ хийлээ. Мөсөн хотхонд 70х24 /том хүн/, 30х19 /хүүхэд/ гулгах зориулалттай 2 мөсөн гулгуурын талбай, өвлийн олимпийн сэдэвт 8ш мөсөн баримал, чөлөөт сэдэвт 8ш мөсөн баримал, 2ш мөсөн гулсуур, төөрдөг байшингаас бүрдэх юм. Мөн хувцас солих байр, халуун цай кофе уух байр, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэргээр тохижуулсан байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *