Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийслэлийн шилдэг менежерээр шалгарч “Алтан Хангарди”-ийн эзэн боллоо

Нийслэлийн “Шилдэг менежер” шалгаруулах “Хангарьд-2017” ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан оролцов.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн Нийслэл Улаанбаатар хотод шилмүүст модыг шилжүүлэн тарьж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг иж бүрэн тохижуулан, орон сууц, гэр хороололд бичил цэцэрлэгүүдийг шинээр бий болгож, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, хотын инженерийн байгууламжуудын хэвийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан хөдөлмөрийг үнэлэн “Алтан Хангарди”-аар шагнасан юм. Тэрээр 2000-2004 онд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2001 онд Монгол Улсын Төрийн захиргааны Шилдэг менежерээр шагнагдаж байсан юм.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *