2018 оны анхны Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөн болж дараах үүрэг даалгавруудыг өглөө

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

УЛААНБААТАР  ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2017 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

Дугаар 01.

 

2018 оны 01 дүгээр сарын 04                                                                                                                                                                                     Улаанбаатар хот

Д/д Хотын ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 Харьяа газруудын дарга буюу Төсвийн шууд захирагч нар, Төсвийн ерөнхийлөн захирагчтай Үр дүнгийн гэрээ  байгуулахтай холбогдуулан жилийн төлөвлөгөө, Үр дүнгийн гэрээний төслийг боловсруулж, 2018 оны 01-р сарын 08-ны дотор АДХХ-т ирүүлэх, холбогдох хэлтсүүдийн саналыг тусгаж гэрээний төслийг бэлэн болгох. Захирагчийн харьяа  байгууллагууд /12/ ·         Төрийн албаны зөвлөлийн  2012 оны 134-р тогтоолоор батлагдсан журмын дагуу боловсруулсан байх,

·         Үйл ажиллагааны төлөвлөгөөг календарчилсан байдлаар, НЭЗН-ийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан ажлыг 7 хоногоор графиклан календарчилсан байдлаар тусд нь гаргасан байна.

2 Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны 1-р сард олон жилийн дунджаас хүйтэн болох цаг агаарын урьдчилсан мэдээг ирүүлсэнтэй холбогдуулан Инженер хангамжийн байгууллагууд шуурхай бригадууд бэлэн байдлын хангаж, аваар ослын үед яаралтай арга хэмжээ авч ажиллах. Инженерийн хангамжийн нийт байгууллагууд ·         Илэрсэн аваар ослын тоо, төрөл, шалтгаан нөхцөл,

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

·         Ажилласан хүн хүч, машин механизмын тоо

 

3 Инженерийн хангамжийн шугам сүлжээний тасралтгүй найдвартай ажиллагааг тогтмол хангах, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн найдваргүй ажиллагаанаас шалтгаалан хэт хүйтэрсэн үед гарах эрсдэл харьцангуй их байна. Ажилтнуудын сахилга хариуцлагыг өндөржүүлэх  /Жишээ:01.02-ны Тасганы овооны усан сангаас ус хальсан асуудал/ Инженерийн хангамжийн нийт байгууллагууд ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

·         Дотоод хяналтыг хэрэгжүүлсэн байдал,

4 Дэнжийн 1000-ын 3-р суваг, Толгойт голын үерийн далан, Баянзүрхийн 10-р хорооны Улиастайн голын хөндийд үүссэн дошин, хөрсний усыг айл өрх, зам талбай руу оруулахгүй байх бүх талын арга хэмжээг шуурхай авч ажиллах БЗД, ЧД, СХД-ийн ЗДТГ,

Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

·         Зарцуулсан төсөв

·         Тулгамждаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, санал.

5 Улаанбаатар хотын Захирагчийн харьяа  газрууд 2017 оны ХАСХОМ мэдүүлбэл зохих албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг байгууллагын хэмжээнд гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны дотор цахимаар ирүүлэх. /Цахим хаяг: uyanga@ubservice.mn/ ХТГ, ОСНААУГ, ГУББ, УБЗЗАГ, УСУГ, ЗХУТ, ХИХУГ, ШУЗТ. ·         Албан тушаалтнуудын нэрсийг хугацаанд нь, бүрэн зөв гаргаж ирүүлсэн байх

 

6 Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах талаар 2018 онд хэрэгжүүлэх асуудлаар НЗД-ын захирамж гарч байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

·         Ажлын хэсгийн хурлыг  яаралтай зохион байгуулах,

·         Дүүргүүдэд салбар комиссыг 2018 оны 01 дүгээр сард багтааж байгуулах.

·         Смарткар систем болон гар утасны аппликэшнээр цахим хэлбэрээр зохион байгуулах ажлын бэлтгэл хангах, санал танилцуулах,

УБЗАА-ны ИБХ,

Нийслэлийн Татварын газар,

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар,

Шуурхай удирдлага зохицуулалтын төв,

Замын хөдөлгөөний удирдлагын төв,

Замын Цагдаагийн албаны Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар.

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

 

7 Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах арга хэмжээнүүдийг я

аралтай авах.

·         Нарны гүүр, МИС, баруунаас зүүн чиглэлдээ авто зам дээр нүх гарсантай холбогдуулан аваар осол үүсч байгаатай холбогдуулан, нүхийг яаралтай бөглөх, нөхөх.

·         Хүүхдийн паркын нүхэн гарц, урдаас хойшоо чиглэлд байрлах рекламны самбар нь гэрэл дохиог хааж, хөдөлгөөнд хүндрэл үүсгэж байгаатай холбогдуулан шаардлагатай арга хэмжээ авах,

 

 

 

УБЗЗАГ ОНӨААТҮГ,

 

 

СБД-ийн ЗДТГ

·         Нүхийг бөглөсөн байх, биелэлтийг өмнөх дараах зургаар баримтжуулж ирүүлсэн байх,

·         Рекламны самбарыг шилжүүлэх талаар зохих арга хэмжээ авсан байх,

8 Давс, бодис нөөцлөлтийн хүрээнд нэмэлтээр ирж буй 500тн бодисыг татан төвлөрүүлж, 01 дүгээр сарын 25-ны дотор Хот тохижилтын газар болон холбогдох цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагуудад хуваарилж олгох. УБЗАА ТХХУХ ·         Гэрээний хугацаанд татан авсан байх,

·         Холбогдох байгууллагуудад хуваарилж олгосон байх, тэдгээрийн хэмжээ, дүн.

9 Ногоон байгууламжийн чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх ажлын нэр төрөл, тоо хэмжээ, төсөв бүхий төлөвлөгөөний саналыг зургийн хамт, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны дотор ирүүлэх. Хот тохижилтын газар

ОНӨААТҮГ

Хийгдэх ажлуудыг бүрэн, зөв тусгасан байх,

·         Инженерийн хангамжийн байгууллагуудтай ажлын төлөвлөлт, уялдаа холбоог хангасан байх,

10 Авто зам болон явган замын тусгаарлах хайс хашлагыг шалгаж, яаралтай засварлах, эвдрэл гэмтлийг арилгаж өнгө үзэмжийгш сайжруулах. Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ ·         Үзлэг шалгалтаар илрүүлсэн засварлах шаардлагатай хайс хашлаганы тоо хэмжээ,

·         Засварласан хай хашлаганы тоо хэмжээ,

·         Зарцуулсан төсөв хөрөнгө, хүн хүч.

11 Авто зам болон явган замын тусгаарлах хайс хашлагыг угааж цэвэрлэх. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ ·         Угааж цэвэрлэсэн хайс хашлаганы тоо хэмжээ

·         Ажилласан хүн хүч.

12 Нийтийн орон сууц, Ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн ойр байрлаж, иргэдийн ая тух, аюулгүй байдлыг алдагдуулж байгаа  ресторан, баар, цэнгээний газруудын судалгаа гаргаж 2018.01.20-ны дотор ХХҮХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ, Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Цагдаагийн хэлтэс

·         Иж бүрэн,

·         Үндэслэл бүхий судалгаа

13 НЗД-ын А/592 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан “Мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх” ажлын хэсгээс зохион байгуулсан ажил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал бүхий танилцуулга бэлтгэж, НЗД-ын зөвлөлийн хурлаар 2017 оны 01-р сард багтаан танилцуулах. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар ·         Бэлтгэл хангаж, төслийг танилцуулсан байх,

·         НЗД-ын зөвлөлийн хурлаар танилцуулсан байх,

·         Хурлаас гарах шийдвэр /хурлын тэмдэглэлийн танилцуулга/ бэлтгэсэн байх

·         Бичмэл танилцуулга, PPT файл нь мэдээллийн агуулга, илэрхийлэгдэх байдал, өнгө үзэмжийн хувьд бүрэн  чанартай боловсруулагдсан байх.

14 Аз жаргалтай хот индексийг НЗД-ын захирамжаар батлагдсан холбогдох журмын дагуу  гаргах асуудлаар нийслэлийн Статистикийн газартай хамтарсан сургалт явуулахтай холбогдуулан Тохижилт үйлчилгээний хэлтсийн хэлтсийн болон биелэлт гаргадаг холбогдох мэргэжилтнүүдийг зарласан цагт бүрэн оролцуулах. Дүүргүүдийн ЗДТГ. ·         Зарласан цагт мэргэжилтнүүдийг бүрэн оролцуулсан байх.
15 Аж ахуйн нэгж байгууллагуудын орчны тохижилт, гэрэлтүүлэг, гадна хаяг реклам, мэдээллийн байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах, холбогдох хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх, 2018 онд энэ талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг сар улирлаар гаргаж, ТХХУХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,

·         Төлөвлөгөөний төсөлд ажлын чиглэл, авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, хамтарч болон дангаар хэрэгжүүлэх эсэхийг тодорхой тусгасан байх,

16 Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байршуулсан болон ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, биелэлтийг фото зургаар баримтжуулан 2018.01.18-ны дотор ХХҮХ-т ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ,

Газрын алба,

Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

 

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоо хэмжээ

·         Тулгамдаж буй асуудал

17 Шинэ жилийн баяр тэмдэглэж өнгөрүүлсэн болон Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан айл өрх аж ахуй нэгжийн хог ачилтыг эрчимжүүлэн 2 дахин нэмэгдүүлэн ажиллах, гэр хорооллын халтиргаа гулгааг арилгаж элс хайрга цацах. Дүүргүүдийн ЗДТГ,

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.

·         Ажилласан хүн хүч , машин техникийн тоо,

·         Тээвэрлэсэн хогны хэмжээ,

·         Зарцуулсан элс, хайрганы хэмжээ

 

 

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *