Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төвийн 6 дүүрэгт хяналт, шалгалтын ажлыг эхлүүлээд байна

Хотын Ерөнхий менежерийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хот нийтийн аж ахуйн зарим ажил үйлчилгээнд хяналт тавих тухай” А/199 дүгээр тушаалын хэрэгжилтийн явцад хяналт тавихаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн хяналтын мэргэжилтнүүд төвийн 6 дүүрэгт 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эйхлэн Баянзүрх, Чингэлтэй дүүргүүдэд ажиллаж эхлээд байна.

Ажлын хэсэг Дүүргүүдэд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, хальтиргаа гулгааг арилгасан байдал болон аж ахуйн нэгж байгууллагуудын орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний байдалд газар дээр нь хяналт хэрэгжүүлж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *