Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжуудыг цэгцэлнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны “Гадна зар сурталчилгааны байгууламжийг буулгах ажлыг зохион байгуулах тухай” А/242 дугаар тушаалын дагуу “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байршуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагыг зөрчсөн гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагатай хамтран 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгаанууд нь нийслэлийн өнгө үзэмжийг алдагдуулахаас гадна дараах нийтлэг зөрчил дутагдлууд ажиглагдаж байгаа юм.

Үүнд:

  • Байгууламжийг зөвшөөрөлгүй байрлуулах;
  • Гэрээ байгуулагдсан ч хураамж төлөхгүй байх;
  • Хориглосон бүсэд гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулах;
  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хяналтын камер, хөдөлгөөн зохицуулах гэрэл дохио, авто замын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхлах;
  • Дэд бүтэц шугам сүлжээ, хамгаалалтын зурваст байрлуулах;
  • Барилгын аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, өнгө үзэмжийг алдагдуулах;
  • Тохижилт ногоон байгууламж сүйтгэх гэх мэт

Албадан буулгах гудамжуудад Энхтайваны өргөн чөлөө, Юнескогийн гудамж, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, Их тойруу /Нам Янжүгийн гудамж/, Бага тойруу болон түүнээс дотогш гудамж, Жуулчны гудамж, Нарны зам дагуу, Наадамчдын зам, Зайсангийн гудамж тус тус орох юм.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *