УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР  ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2018 оны 01 дүгээр сарын 19                                                                                                                                                                                       Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 Хот, нийтийн аж ахуйн чиглэлийн байгууллагууд 14 хоног тутамд ХЕМ-ийн Шуурхай зөвлөгөөнд хийж хэрэгжүүлж буй ажлын танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгарч буй асуудлаар танилцуулга хийх Шуурхай зөвлөгөөнд оролцогч нийт байгууллагууд ·         Танилцуулга бэлтгэж хугацаанд нь хүргүүлсэн байх
2 Төрийн ордонд 2018.01.29-ний өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2018” бизнес чуулга уулзалтад оролцуулах худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нэрсийн жагсаалтыг 2018.01.23-ны дотор ХХҮХ-т ирүүлэх Үүнд:

1.    Төвийн 6 дүүрэг тус бүр 150 ААН, иргэн

2.    БХД-10 ААН, иргэн

3.    БНД-30 ААН, иргэн

4.    НД-60 ААН, иргэн

Дүүргүүдийн ЗДТГ ·         Утасны дугаар, регистрийн дугаарыг тодорхой тусгасан жагсаалтыг хугацаанд нь ирүүлсэн байх
3 Улаанбаатар хотын Захирагчийн харьяа ШУЗТ, ХИХУГ-ын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий албан тушаалтнууд хуулийн хугацаанд УБЗАА-ны эрх бүхий албан тушаалтан Э.Уянгад мэдүүлгээ өгөх, цаашид ашиг сонирхлын мэдэгдлээ гаргаж хэвших, бусад газрууд буюу  ХТГ, ОСНААУГ, ГУББ, УБЗЗАГ, УСУГ, ЗХУТ нар байгууллагын хэмжээнд 2017 оны мэдүүлгийг хуулийн хугацаанд гаргаж цахим системд баталгаажуулах.

Лавлах утас: 315348, 99198710

ХТГ, ОСНААУГ, ГУББ, УБЗЗАГ, УСУГ, ЗХУТ, ХИХУГ, ШУЗТ. мэдүүлгээ өгөх, цаашид ашиг сонирхлын мэдэгдлээ гаргаж хэвших
4 Сар шинийн баярыг тохиолдуулан хэрэглэгчдийн халуун хүйтэн усны хэрэглээ нэмэгдэх тул оргил ачааллын үед усны даралтыг тогтмол байлгахад анхаарч ажиллах. УБЗАА ИБХ

Инженерийн хангамжийн нийт байгууллагууд

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

·         Дотоод хяналтыг хэрэгжүүлсэн байдал,

5 БГД-ын Өргөө 1 кино театрын хойд уулзварын авто замын нөхөөс хийх, засварлаагүй орхисноос авто замын түгжрэл нэмэгдэж, осол авар их гарч байгаа тул эвдрэлтэй хэсгийг яаралтай засварлах. УБЗЗАГ ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн

·         Зарцуулсан төсөв

 

6 Золбин нохой муурны устгалыг эрчимжүүлэн 2018 оны 01 сарын 19-ны өдрөөс эхэлж байгаатай холбоотойгоор устгалын ажилд дэмжлэг үзүүлж ажиллах, гэр хорооллын айл өрхүүдэд нохойгоо сул тавихгүй байх мэдэгдэл хүргүүлэх Дүүргүүдийн ЗДТГ ·         Устгасан нохойны тоо хороогоор, мэдэгдэл хүргүүлсэн өрхийн тоо, зохион байгуулалтын ажлын тайлан
7 2017-2018 оны халаалтын улиралд иргэд, оршин суугч, ААНБайгууллагаас тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаа, инженерийн шугам сүлжээний ашиглалттай холбоотой ирсэн өргөдөл, гомдол, тэдгээрийн шийдвэрлэлтийн талаарх дэлгэрэнгүй тайланг 2018.01.31-ны дотор Инженерийн байгууламжийн хэлтэст enkhtaivan@ubservice.mn хаягаар ирүүлэх. Инженерийн хангамжийн нийт байгууллагууд ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Өмнөх ба дараах зураг

 

8  НЗД-ын 2018 оны А/01 дүгээр захирамжаар “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Хот нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх ажлын санал ирүүлэх Харьяа байгууллага ·         Авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, хүрэх үр дүнг тодорхойлсон байна.

 

9 НЗД-ын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн Захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн дүн мэдээнд хяналт шинжилгээ хийсэн дүнгийн дагуу өөрсдийн байгууллагаас хамаарах хэрэгжилт дутуу ажлуудыг эрчимжүүлж ажиллах Агентлаг, Харьяа байгууллага ·          Хэрэгжилт дутуу захирамжлалын баримт бичгүүдийг жагсаалтаар гаргаж, хийж хэрэгжүүлсэн ажлын биелэлт ирүүлэх
10 Стандартын шаардлага хангаагүй байранд байрлаж буй зочид буудал, дэн буудал, шөнийн цэнгээний газрууд болон зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг цэгцлэх УБЗАА ХХҮХ

НЦГ, НМХГ, Аялал зуучлалын газар, Дүүргүүдийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний хүрээлэн

·         Нүүлгэсэн ТҮЦ-ийн тоо, байршил

·         Үйл ажиллагаа зогсоосон дэн буудал, зочид буудал, шөнийн цэнгээний газруудын тоо, байршил болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээ

11 Төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хаяг рекламны самбаруудыг буулгах. Дүүргүүдийн ЗДТГ ·         Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тоон мэдээлэл судалгаа
12 Давс, бодис нөөцлөлтийн хүрээнд нэмэлтээр ирж буй 500тн бодисыг татан төвлөрүүлж, 01 дүгээр сарын 25-ны дотор Хот тохижилтын газар болон холбогдох цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагуудад олгох. УБЗАА ТХХУХ ·         Гэрээний хугацаанд татан авсан байх,

·         Холбогдох байгууллагуудад хуваарилж олгосон байх, тэдгээрийн хэмжээ, дүн.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *