УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 02-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

2018 оны 02 дугаар сарын 02                                                                                                                                                                           Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн арын Өлзий төвийн уулзварын  гэрлэн дохионы туслах замын нэвтрэх хугацаа богино, хөдөлгөөнд оролцогч автомашин ялангуяа нийтийн тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар муу, замын түгжрэл байнга үүсч байгаатай холбогдуулан хөдөлгөөн зохион байгуулалтыг сайжруулах хүрээнд арга хэмжээ авах, /Туслах уулзварын гэрлэн дохион  нэвтрэх хугацааг нэмэгдүүлэх/  

ЗХУТ НӨҮГ

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
2 Баян-хошуу, Шархад, 7 буудлын эцсийн автобусны зогсоолуудын орчимд нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулж байгаа жижиглэн болон ил задгай худалдаа эрхэлж буй иргэдийг цэгцэлж, нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчих арга хэмжээ авах. ЧД-ийн ЗДТГ, СБД-ийн ЗДТГ, СХД-ийн ЗДТГ, БЗД-ийн ЗДТГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Тээврийн газар ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ
3 Сар шинийн баярыг тохиолдуулан хэрэглэгчдийн халуун хүйтэн усны хэрэглээ нэмэгдэх тул оргил ачааллын үед усны даралтыг тогтмол байлгахад анхаарч ажиллах.

/ЧД 1,2-р дөчин мянгат, Хан-уулын 3-р хороо, амралтын өдрүүдэд иргэдийн усны хэрэглээ ихсэх үед усны даралт байнга унадаг/

УСУГ ОНӨААТҮГ,  Инженерийн хангамжийн нийт байгууллагууд ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

 

 

4 СХД-ийн 27-р хороо, ЧД-ийн 11, 12-р хорооны 1,3-р коллекторын сувгаас хөрсний ус гарч байгаатай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээг сайжруулж, халиа, дошин нэмэгдүүлэхгүй байхад анхаарах. ГУББ ОНӨААТҮГ, ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Өмнөх ба дараах зураг

5 Ус сувгийн удирдах газрын хариуцаж буй усан сангийн гэмтлээс БГД-ийн 16-р хороо, Баруун уулын сувагт ус дүүрч халиа дошин үүсч байгаатай холбогдуулан холбогдох арга хэмжээ авах, сувгийн мөсийг яаралтай зайлуулах, УСУГ ОНӨААТҮГ,

 

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Өмнөх ба дараах зураг

6 Орон сууцны лифтний засвар үйлчилгээ хийгдэхгүй, удаан хугацаагаар зогсож иргэдээс гомдол мэдээлэл их ирж байгаатай холбогдуулан засвар үйлчилгээг шуурхай хийлгэх, цаашид энэ төрлийн зөрчил гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах. УБ лифт ОНӨАТҮГ,

Монголын СӨХ-ийн дээд зөвлөл

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Өмнөх ба дараах зураг

 

7 Нийслэлийн Засаг даргын 2018.01.25-ны өдрийн А/71 дүгээр захирамжаар өгөгдсөн үүргийн дагуу Сар шинийн баярын өргөтгөсөн худалдааг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, биелэлтийг илтгэх хуудсаар 02 дугаар сарын 23-ны дотор Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэст ирүүлэх Дүүргүүдийн ЗДТГ ·         Илтгэх хуудсыг албан тоотоор, судалгааг хугацаанд нь файлаар ирүүлсэн байх
8 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2018.01.19-ний өдрийн 01/232 тоотын дагуу Улаанбаатар хотын хэмжээнд худалдаа, хоол үйлдвэрлэл, ахуй үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  аж ахуйн нэгж, иргэдийн мэдээлэл, судалгааг 2017 оны байдлаар шинэчлэн гаргаж, 2018 оны 03 дугаар сарын 01-ний дотор албан бичгээр болон файлаар ирүүлэх. Дүүргүүдийн ЗДТГ ·         Утасны дугаар, регистрийн дугаарыг тодорхой тусгасан шинэчилсэн судалгааг хугацаанд нь ирүүлсэн байх
9 Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтанг томилохдоо Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг холбогдох материалын хамт АТГ-т хүргүүлж хянуулаагүй, томилогдсон албан тушаалтан томилох шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаагүй зэрэг зөрчлийг нэн даруй арилгах, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг албан бичгээр мэдэгдэх,

–       Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч бүртгэх ажлыг 2018 оны 02 дугаар сарын 05-ны дотор дуусгах.

ХТГ, ОСНААУГ, ГУББ, УБЗЗАГ, УСУГ, ЗХУТ, ХИХУГ, ШУЗТ. ·         Мэдүүлгээ өгөх, цаашид ашиг сонирхлын мэдэгдлээ гаргаж хэвших
10 Цагаан сарын амралтын өдрүүдэд УБ хотын ШУЗТ-д ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийн дагуу холбогдох албан тушаалтнууд хуваарьт өдрүүдэд бүрэн ажиллах. Хуваарьт байгуулллага ШУЗТ ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,
11 Сар шинийн баярыг тохиолдуулан хийгдэх 2 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд их цэвэрлэгээнд аж ахуй нэгж, албан байгууллагуудыг идэвхтэй оролцуулан ажиллаж тайлан мэдээг ШУЗТ-д хүргүүлж ажиллана уу. 2018 оны 02 дугаар сарын 12-ны дотор мэдээг хүргүүлж дуусгах. ·         Дүүргүүдийн ЗДТГ,

·         Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд,

·         Хог тээвэрлэлтийн үйлчилгээний хяналтын  ТББ-д

 

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

·         Өмнөх ба дараах зураг

 

 

 

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР

БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ

ДАРГА                                                                 Т.ГАНТӨМӨР

… оны … дугаар сарын …..

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *