Захирагчийн харьяа зургаан байгууллагын 2017 оны үйл ажиллагааны үр дүн “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” дүгнэгдлээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчтай байгуулсан Захирагчийн харьяа арван хоёр байгууллагын үр дүнгийн гэрээг Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу нийт 27 шалгуур үзүүлэлтээр үнэлж, дүгнэсэн байна.

Үнэлгээгээр Захирагчийн харьяа 6 байгууллага нь “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” үнэлэгдэж, “Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнуулж, 5 байгууллага нь “ХАНГАЛТТАЙ” дүгнэгдсэн байна.

БҮРЭН ХАНГАЛТТАЙ

  1. Геодези усны барилга байгууламж ОНӨААТҮГ
  2. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ
  3. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ
  4. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ
  5. Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдах газар НӨҮГ
  6. Монгол наадам ОНӨТҮГ

ХАНГАЛТТАЙ

  1. Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ
  2. Улаанбаатар лифт НӨҮГ
  3. Улаанбаатар зам засвар арчлалт ОНӨААТҮГ
  4. Хэсэгчилсэн инженер хангамжийн удирдах газар ОНӨААТҮГ
  5. Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв ОНӨААТҮГ

        2017 оны ажлаа дүгнэж, 2018 оны ажлаа эхлүүлсэнтэй холбоотойгоор НЗД-аас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, “Иргэдийн оролцоотой-амьдрах орчныг сайжруулах жил”-ийн зорилтыг хэрэгжүүлэх “Үр дүнгийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлэх, бодлогын зорилт нэг бүрийн бодит үр дүнг ахиулж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгосон байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *