“Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/20 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ыг хууль, эрх зүйн баримт бичгүүдийн заалттай давхацсан болон ялгаварласан зохицуулалт хийхгүй байх, эрх ашиг нь хөндөгдөх бүх талуудад тэгш боломжийг бүрдүүлэх, нийтээр дагаж мөрдөх хэм, хэмжээг удирдлага болгох зарчим баримтлан шинэчлэн боловсруулсан төслөө 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөтгөсөн хурлаараа хэлэлцлээ.

Энэхүү журмын төсөлд холбогдох төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, иргэдээс санал авч тусгах ажил хийгдэж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *