Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, эрх сэргээх, хүчингүй болгох асуудлыг хэлэлцлээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн 2018 оны 5 дугаар хурлаар аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах, эрх сэргээх, хүчингүй болгох асуудлыг хэлэлцлээ.

Мөн Орон сууцны тухай хууль зөрчиж орон сууцны зориулалтыг өөрчлөн худалдаа, үйлчилгээ эрхэлж буй газруудад дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсээс дүгнэлт, гэрчилгээ олгож байгаа асуудлыг хэлэлцэн дээрх байгууллагуудад галын аюулгүй байдлын дүгнэлт, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт олгохгүй байх, худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулахгүй байх, Орон сууцны тухай хуулийг мөрдөж  ажиллах талаар албан бичиг хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *