Сар шинийн баярыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Тийн унжлагат” шороон нохой жилийн сар шинийн баярыг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ахмадууд дунд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Ж.Доржханд, С.Хандсүрэн, М.Чимгээ, Монгол Улсын хөдөө аж ахуй, Худалдаа, Үйлчилгээний гавъяат ажилтан Ц.Мижиддорж, Б.Нордон, Б.Чимэд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат тэргүүтэй Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйлсэд мэдлэг, оюунаа дайчлан үр бүтээлтэй хөдөлмөрлөж ирсэн он цагийн хэлхээс болсон бодит түүх дурсамж, дурдатгал дүүрэн хүмүүс байдаг билээ.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *