Улаанбаатар хотод хот нийтийн аж ахуйн чиглэлээр 2018 онд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албааны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс хот нийтийн аж ахуйн чиглэлээр нийслэлийн хэмжээнд 2018 оны улсын төсөв, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх арга хэмжээнүүдийг уялдуулах зорилгоор дүүргүүдийн Засаг даргын тамгын газрын Тохижилтын нийтийн аж ахуйн хэлтсүүдтэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албааны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, нийслэлийн төвийн 6 дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нар болон асуудал хариуцсан 30 гаруй албан хаагч оролцсон энэхүү уулзалт хэлэлцүүлгээр нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх тохижилтын ажлууд, бичиг цэцэрлэг, шинээр болон нөхөн тарих ногоон байгууламжийн ажлууд, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж бууруулах, дахин боловсруулах, цуглуулалт, тээвэрлэлт, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийгдэх ажлуудыг тус бүрт нь нарийвчлан хэлэлцэж, мэдээлэл солилцлоо.

Тус уулзалт хэлэлцүүлэг нь нийслэл болон дүүргээс 2018 онд хот тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгайлан хэлэлцэж, ажил үүргийн давхардлыг арилгаж, хийгдэж байгаа ажлуудаа бүрэн уялдуулж, цогцоор нь хамтран хэрэгжүүлэх болсоноороо онцлог юм.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *