Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны 02 дугаар сарын 15-ний өдрийн Шуурхай зөвлөгөөнөөр өгч буй үүрэг даалгавар

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР  ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 02 ДУГААР САРЫН 15-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

2018 оны 02 дугаар сарын 15                                                                                                                                                                           Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 Цагаан сарын амралтын өдрүүдэд УБ хотын ШУЗТ-д ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийн дагуу холбогдох албан тушаалтнууд хуваарьт өдрүүдэд бүрэн ажиллах. Хуваарьт байгуулллага ШУЗТ ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн,
2 Цагаан сарын амралтын өдрүүдтэй холбогдуулан Инженер хангамжийн байгууллагууд шуурхай бригадуудын бэлэн байдлыг хангаж, аваар ослын үед яаралтай арга хэмжээ авч ажиллах. Инженерийн хангамжийн нийт байгууллагууд ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ
3 Цагаан сарын амралтын өдрүүдтэй холбогдуулан хэрэглэгчдийн халуун хүйтэн усны хэрэглээ нэмэгдэх тул оргил ачааллын үед усны даралтыг тогтмол байлгахад анхаарч ажиллах. /ХУД-ын 11-р хороо Кинг таувэр, Маршал таун, ЧД 1,2-р дөчин мянгат, БГД 1, 10-р хороолол, БЗД-ын 6,7,25,21-р хороо, амралтын өдрүүдэд иргэдийн усны хэрэглээ ихсэх үед усны даралт байнга унадаг/ Инженерийн хангамжийн нийт байгууллагууд ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

 

 

4 Нийтийн тээврийн зорчигч тээврийн цэвэрлэгээ үйлчилгээ, ариун цэврийг хангаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд үйлчлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, оргил ачааллын үед аюулгүй ажиллагааг хангаж, цаг хугцааны хоцрогдолгүй ажиллуулах арга хэмжээ авах. Нийслэлийн нийтийн тээврийн газар ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ

 

5 Харьяа байгууллагуудад эрсдэлийн үнэлгээ хийхтэй холбогдуулан судалгаа авах тул хүргүүлсэн маягтын дагуу 2018 оны 02 дугаар сарын 28-ны дотор Аудит дотоод хяналтын хэлтэст албан тоотоор ирүүлнэ үү. /маягтыг цахим хуудаснаас авах/ Харьяа байгууллага ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ

 

6 Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замын тусгаарлах хайс хашлагад үзлэг шалгалт хийж засварлах. УБЗЗАГ ОНӨААТҮГ-т ·         Хэрэгжилт: байршил, урт/м-ээр/
7 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг байгууллагууд баярын өдрүүдэд байнгын бэлэн байдалд ажиллах хариуцлагатай жижүүрийн хуваарийг гаргаж, баярын өдрүүдэд ирсэн гомдол саналыг шуурхай барагдуулж ажиллах. 2018.02.26-ны дотор баярын өдрүүдэд ажилласан тайлан мэдээг Инженерийн байгууламжийн хэлтэст албан тоотоор ирүүлэх. Гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээ хариуцан ажилладаг байгууллагууд, Дүүргүүдэд ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ

 

8 СХД-ийн нутаг дэвсгэр, Эмээлт болон Баруун турууны шалган нэвтрүүлэх товчоо орчмын гэрэлтүүлгийн асалтын бүрэн бүтэн байдлыг хангаж 2018 оны 03 дугаар сарын 01-ны дотор Захирагчийн ажлын албанд хүлээлгэн өгөх. Нийслэлийн авто замын хөгжлийн газарт ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ

 

9 Баян-хошуу, Шархад, 7 буудлын эцсийн автобусны зогсоолуудын орчимд нийтийн тээврийн үйлчилгээнд саад учруулж байгаа жижиглэн болон ил задгай худалдаа эрхэлж буй иргэд, хувиараа такси эрхлэгчдийг цэгцэлж нийтийн тээврийн хэрэгслийг саадгүй зорчих арга хэмжээ авах./2018.02.02-ны өдрийн ХЕМ-ийн шуурхайн үүрэг биелэгдээгүй учир яаралтай арга хэмжээ авах./ ЧД-ийн ЗДТГ, СБД-ийн ЗДТГ, СХД-ийн ЗДТГ, БЗД-ийн ЗДТГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Тээврийн газар

 

·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ

 

10 Орбитын хуучин эцсийн зам дагуу холбооны шон далийж кабел утас тасарсан байдалтай байгааг анхааралдаа авч яаралтай засварлах. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ

·         Зураг

11 БГД-ийн 4-р хороо Голден парк хотхоны лифт унасантай холбогдуулан ажлын хэсэг гарган хэвийн үйл ажиллагаанд оруулах УБ Лифт ОНӨТҮГ, МСӨХД зөвлөл ·         Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоон мэдээ

·         Зураг

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *