Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой эрх зүйн хүрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт буюу алслагдсан газруудад оршуулгын газрын хяналт сул байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба өнөөдөр энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагуудыг хүлээн авч уулзан санал бодлыг нь сонсож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

2014 оны НИТХ-ын тэргүүлэгчдийн 86-р тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам байдаг хэдий ч зөвшөөрөлгүй газар оршуулах, ил задгай нутаглуулах зэрэг асуудлууд гарсаар байгаатай холбогдуулан эрх зүйн ямар өөрчлөлт оруулж болох талаар болон иргэдэд энэхүү журмын талаар мэдээллийг хүртээмжтэй байлгах зэрэг дээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба тус чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй байгууллагуудтай нарийн уялдаа холбоотой хамтарч ажиллахаар боллоо.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *