Богино хугацааны захиалгат сургалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулж байна.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тус албаны болон харьяа байгуулагуудын албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор Удирдлагын академитай хамтран “Удирдах арга барил”, “Байгууллагын хөгжил, харилцааны ур чадвар” сэдэвт богино хугацааны 16 цагийн сертификат олгох захиалгат сургалтыг 60 албан хаагчид 2018 оны 3 сарын 1-нээс 3 сарын 29 өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг нээж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр үг хэлсэн бөгөөд тэрээр “Удирдах арга барил, Байгууллагын хөгжил, харилцааны ур чадвар зэрэг нь төрийн албан хаагчдад зайлшгүй хэрэгцээтэй шаардлагатай сургалтыг хамтран зохион байгуулж байгаа Удирдлагын академийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлээд байгууллага дээр нь, ажлаас тань хөндийрүүлэлгүйгээр ажлын байран дээрээ мэдлэгээ дээшлүүлэх боломжийг хангаж байгаагаараа анхдагч өвөрмөц сургалт болж байгааг онцолсон юм.

Тус сургалтын үр дүнд ажлын төлөвлөлт, зохион байгуулалтыг сайжруулах, байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, хамт олныг манлайлах, стратегийн удирдлага, хяналт-шинжилгээ, манлайлах, ажлын гүйцэтгэлийг сайжруулах зэрэг 10 гаруй сэдвээр мэдлэг чадвар эзэмших юм.

About The Author

Related posts

1 Comment

  1. Homas

    Зах зээлийн эдийн засгийн т?л?вл?лт хийхдээ иргэдийн саналыг асуух ёстой, мэргэжлийн байгуулагын судалгаанд ?ндэслэж урт, дунд, богино хугацааны т?л?вл?лтийг уялдуулах хэрэгтэй байна. Тиймээс ?р д?нд чиглэсэн т?л?вл?лт, т?с?вл?лтийг хэрэгж??лэх томоохон реформыг зоригтой хиймээр байна. Энэ цаг нь ч болсон.

    Reply

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *