“Манай хороо-Миний гудамж” аянд идэвхтэй оролцохыг уриалж байна

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлах тухай Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 дугаар захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж, үйл ажиллагааны зардлыг тус тус баталсан.

Энэхүү аян нь 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 2018 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хамтран  зохион байгуулагчаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Нийслэлийн Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Дүүргүүдийн Засаг даргын тамгын газрууд оролцож байна. Аянд Нийслэлийн 9 дүүрэг, 152 хороо, Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрх, Хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд оролцох бөгөөд дүүргийн дэд ажлын хэсгээс иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тохилог орчинг бий болгосон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд удирдамжийн дагуу “САЙН” тусгай тэмдэглэгээ, орчноо тохижуулаагүй дэд ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд “МУУ” тусгай тэмдэглэгээг олон нийтэд ил харагдах газарт нааж ажиллах юм.

Аяны хүрээнд:

  1. Шилдэг тохижилттой дүүрэг 1, 2, 3-р байр
  2. Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /орон сууцны хороо/ 1, 2, 3-р, байр тусай 5
  3. Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 5 байгууллага
  4. Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 байгууллага
  5. Шилдэг тохижилттой хороо /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 хороо
  6. Шилдэг тохижилттой өрх /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 хороо
  7. Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага 1, 2, 3-р, 100 өрхөд жимсний мод

гэсэн үзүүлэлтээр шалгаруулан байр эзлүүлж, мөнгөн шагнал, гадаадад аялах эрхийн бичиг, жимсний модоор урамшуулан шагнах юм. Шагналыг Нийслэлийн 379 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд гардуулна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, айл өрхийг энэхүү аянд идэвхитэй оролцохыг уриалж байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *