“ХҮРЭЭ СОЁЛ” БАРИМЛЫН ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүллийг харуулсан, иргэдэд хотын соёл, гоо зүйн боловсролыг олгох нийгмийн зар сурталчилгааны  баримлыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд бий болгох зорилгоор “Хүрээ соёл” баримлын загвар шалгаруулах уралдаан зарлаж байна.

Уралдаанд их дээд суруулийн оюутан, уран бүтээлчид, бүтээлч сэтгэлгээтэй иргэд оролцох боломжтой бөгөөд  оролцогч нь хотын нийтийн эдэлбэрийн газраас тухайлсан орон зайг сонгон, нийгмийн зар сурталчилгааг түгээх баримлын загвар төслийг хийж, баримлын хэмжээ, өнгө, хийц материал зэргийг тодорхой тусган харуулсан жижиг хувилбарыг эскиз зураг, төсвийн саналын хамтаар ирүүлнэ.

Уралдааныг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал нэг үе шаттайгаар зохион байгуулж, дүнг дүнг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргана.

Ирүүлсэн загваруудыг нэгдүгээр байрт-1, хоёрдугаар байрт-2, гуравдугаар байрт-3, нийт 6 загвар шалгаруулан, Улаанбаатар Ерөнхий менежерийн хүндэт өргөмжлөлөөр шагнана.

Шалгарсан шилдэг загваруудыг 2018 оны хаврын тохижилтын ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийх байрлуулахаар төлөвлөж байна.

 

“ХҮРЭЭ СОЁЛ” БАРИМЛЫН ЗАГВАР

ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

Нэг. Зорилго;

Хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл тэмүүллийг харуулсан иргэдэд хотын соёл, гоо зүйн боловсролыг олгох нийгмийн зар сурталчилгааны  баримлыг нийтийн эзэмшлийн гудамж талбайд бий болгоход оршино.

Хоёр. Уралдааны хамрах хүрээ;

Уралдаанд их дээд суруулийн оюутан, уран бүтээлчид, бүтээлч сэтгэлгээтэй иргэд оролцох боломжтой.

Уралдаанд оролцогч нь хотын нийтийн эдэлбэрийн газраас тухайлсан орон зайг сонгон, нийгмийн зар сурталчилгааг түгээх баримлын загвар төслийг хийж гүйцэтгэх бөгөөд баримлын хэмжээ, өнгө, хийц материал зэргийг тодорхой тусган харуулсан жижиг хувилбарыг эскиз зураг, төсвийн саналын хамтаар ирүүлнэ.

Гурав. Уралдааны хугацаа;

Уралдааныг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал нэг үе шаттайгаар зохион байгуулна.

Дөрөв.Уралдаанд ирүүлж буй бүтээлд тавигдах шаардлага;

  • Баримал нь иргэдэд хотын соёл, урлагийн боловсрол олгох бүтээл байх;
  • Хотын хөгжлийн чиг хандлага, шинэ дүр төрх, иргэдийн хүсэл тэмүүллийг илэрхийлэх;
  • Баримал нь нийгмийн зар сурталчилгааг түгээх агууллагатай байх;
  • Олон нийтэд ойлгомжтой утга агууллага нь танигдахуйц байх;
  • Баримлыг орчинтой нь уялдуулан төлөвлөх;
  • Баримлын эскиз зургийг ирүүлэх;
  • Загвар хийж ирүүлэх масштаб М1:5;
  • Өгүүлэмжийн тайлбар, хийцийн тайлбар, шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах;

Тав. Уралдааныг дүгнэх;

Материалыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт хог хаягдлыг удирдлагын хэлтэст 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хүлээн авч, дүнг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргана.

Хөшөөний загвар нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн дагуу авторт хадгалагдана.

Зургаа. Шагнал урамшуулал;

Нэгдүгээр байр-1, Улаанбаатар Ерөнхий менежерийн өргөмжлөл 300 000 төгрөг;

Хоёрдугаар байр-2, Улаанбаатар Ерөнхий менежерийн өргөмжлөл 200 000 төгрөг;

Гуравдугаар байр-3, Улаанбаатар Ерөнхий менежерийн өргөмжлөл 100 000 төгрөг;

Долоо. Мэдээлэл: Цахим хуудас: www.ubservice.ub.gov.mn

Утас:11-315335,

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *