Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцлаа

Засгийн газраас 2018 оныг сахилга хариуцлагын жил болгон зарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж Засгийн газрын тогтоол шийдвэр, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой чиг үүргүүдийн талаар болон тэдгээрийн хэрэгжилт, үйл ажиллагаатай танилцаж Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрууд, Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж тулгамдаж буй асуудлууд, санал хүсэлтийг сонслоо.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар агаарын бохирдолыг бууруулахад маш олон цогц ажлууд шаардлагатайг онцлон хотод хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэг болон бусад бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхэд онцгой анхаарах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг цэгцэлж нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах болон цахим засаглалын хөтөлбөрийг хэрэгжүүлж эрчимжүүлэх, шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх ажилд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *