Баянзүрх дүүргийн Нийтлэг Үйлчилгээний Газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт явууллаа

             2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн 25,18,15,06 дугаар хороодын нутаг дэвсгэрт хог, цэвэрлэгээ, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд газар дээр нь  үзлэг шалгалт явуулахад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ хэвийн, харин  орон сууцны зарим хороолол дотор 11 байршилд хогийн цэгт бункер хальсан хогтой байсан байна. Иймд тэдгээр байршлын хогийг яаралтай ачиж тээвэрлэх, цаашид тээвэрлэлтийг батлагдсан графикийн дагуу хугацаанд нь  чанартай явуулах, машин техникийг бүрэн, байнгын бэлэн байлгах зэрэг асуудлаар Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар-2” ОНӨААТҮГ-ын дарга Д.Нэргүйд үүрэг чиглэл өгч, гүйцэтгэлийг 03 дугаар сарын 14,15-ний өдөр хангуулж ачиж цэвэрлүүллээ.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *