УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР  ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 03 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

2018 оны 03 дугаар сарын 28                                                                                                                                                                           Улаанбаатар хот

 

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 Хэрэглээний халуун хүйтэн усны даралтын тохируулгыг хэвийн хэмжээнд байлгах тал дээр яаралтай арга хэмжээ авч ажиллах. УБЗАА-ИБХ, УСУГ ·   Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, зураг
2  “Манай хороо – Миний гудамж” аяны дэд ажлын хэсгүүд үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулж Нийслэлийн ажлын хэсэг, ЗАА-ны ТХХУХ-т ирүүлнэ үү.

Энэхүү үүрэг даалгаврыг 2018.03.16-ны өдрийн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаанд өгөгдсөн боловч 2018.03.29-ний өдрийн байдлаар дараах дүүргүүд төлөвлөгөөгөө ирүүлээд байна. Үүнд: Бага-хангай, Багануур, Хан-Уул дүүрэг

УБЗАА ТХХУХ ·   Ирүүлсэн Үйл ажиллагааны төлөвлөгөөний тоогоор
3 Гэрэлтүүлэг хариуцсан гэрээт компаниуд гэрлийн шонгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, аюулгүй байдлыг хангах, том модны гэрэлтүүлгийг арчиж цэвэрлэх. Дүүргүүдийн ЗДТГ, Гэрэлтүүлэг хариуцсан ХХК-иуд ·   Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ
4 Массажны зар хэтэрхий их олширч хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан зар нааж буй иргэд, аж ахуй нэгжид хариуцлага тооцох. Дүүргүүдийн ЗДТГ,

ЦГ,

МХГ,

БГД ЗДТГ

·   Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ
5 Дүүргүүдийн Худалдаа үйлчилгээний хэлтэс гэр хорооллын нүхэн жорлонд хийдэг ариутгалын бодис, бохир задалдаг амьд бактери худалдаалах цэгүүдийн /гэр хорооны дэлгүүр, худалдааны төвүүд/ тоог 2018 оны 04 сарын 06-ны дотор УБЗАА-ны ТХХУХ-д ирүүлэх Дүүргүүдийн ЗДТГ ·   Байршуулах дэлгүүрийн нэрсийн жагсаалт, хороогоор
6 Үерийн хамгаалалтын далан сувгийн ахуйн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх тэдгээрт хяналт тавьж ажиллах. Ажлын тайланг нэгтгэж 2018.04.04 дотор ТХХУХ-т ирүүлэх. Төвийн 6 дүүрэг,

Хог тээвэрлэлтийн цэвэрлэгээ үйлчилгээний хяналтын төрийн бус байгууллагууд /ЭМНБХ ТББ, ЭХХ ТББ, Шинэ тосгон ТББ/

·   Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ, зураг
7 Замын хяналтын камер, хайс хашлага босоо тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлэх. Ажлын тоо хэмжээ, байршил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг нэгтгэж,  2018.04.10-ны дотор АДХХ-т ирүүлэх. УБЗЗАГ,

ЗХУТ,

ХТГ.

·   Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ, зураг

·   Байгууламжийн нийт дүн, тухайн хугацаанд цэвэрлэсэн тоо, харьцуулсан үзүүлэлт.

8 Модны мөчир тайрч, хэлбэржүүлэх, мод шохойдох, цэнэгтэй усалгаа хийх ажлыг эрчимжүүлж, ажлын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах. Ажлын тайланг 2018.04.11-ны дотор АДХХ-т ирүүлэх. ·         Дүүргүүдийн ЗДТГ,

·         ХТГ ОНӨААТҮГ,

·         Ногоон байгууламжийн хяналтын ТББ-ууд

·   Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ, зураг
9 Хяналтын камер, гэрэл дохио, автозамын босоо тэмдгүүдийн үзэгдэх орчинг халхалсан тулгуурт баганы судалгааг гаргаж,  2018.04.06-ны дотор ТХХУХ-т ирүүлэх. УБ хотын ЗЦА,

ЗХУТ

·   Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ, зураг
10 Төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт  байрших өнгө үзэмж, зөвшөөрөлгүй самбар, шаардлагад нийцэхгүй хаяг, хаягийн байгууламж эзэмшигч иргэн, ААН хугацаатай мэдэгдэл хүргүүлэн Хороодын засаг дарга нарт үүрэг чиглэл өгч хяналт тавьж ажиллах, зөвшөөрөлгүй байршуулсан реклам зар сурталчилгааны самбарыг албадан буулгаж, журмын хэрэгжилтийг хангуулж, ажлын тайланг нэгтгэж 2018.04.11-ний дотор АДХХ-т ирүүлэх. Төвийн Дүүргийн ЗДТГ ·   Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ, зураг
11 АТХБӨЯХ-ийн албан татвар төлбөр хураалтыг эрчимжүүлэх, бүрэн авч төсвийн орлогийг бүрдүүлэх. НТатварын газар

Дүүргүүдийн ЗДТГ

·         Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ, зураг
13 Мал бүхий иргэдийг зөвшөөрөгдсөн бүсрүү нүүлгэн шилжүүлэх ажлыг  онцгой анхаарах, шуурхай зохион байгуулах СХД ЗДТГ,

БЗД ЗДТГ, БГД ЗДТГ, ХУД ЗДТГ, СБД ЗДТГ,

 

·         Авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүн, тоон мэдээ, зураг

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *