Төв цэвэрлэх байгууламжид “Тюбэреактор” хэт авиан тоног төхөөрөмжийг суурилууллаа.

Төв цэвэрлэх байгууламжид хоногт шинээр 1200-1500м3 лаг гардаг бөгөөд Лаг халдваргүйжүүлэх, үнэргүйжүүлэх төслийн хүрээнд биологийн задралыг бий болгож өвчин үүсгэгч нянг устгах, халдваргүйжүүлэх, үнэр саармагжуулах зориулалттай ХБНГУ-ын Ультрасоник компаний “Тюбэреактор” загварын хэт авиан тоног төхөөрөмж суурилуулагдаж, туршилт тохируулгын ажил хийгдэж Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцлаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 5-р захирамж, Засгийн газрын 7 дугаар тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/135 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавин төв цэвэрлэх байгууламжийн хуримтлагдсан лагийг боловсруулах, дамжлага нэмэх, технологийн үйл ажиллагааг дэмжиж засвар шинэчлэлт, тоног төхөөрөмж шинэчлэх ажлын хүрээнд:

– Лагийн боловсруулалт хийх, үнэргүйжүүлэх /Лагийн талбай 44 карт бүхий 15 га талбайд үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх, боловсруулах/

– Голын бохирдол бууруулах, үнэргүйжүүлэх /Цэвэрлэх байгууламжаас Туул гол хүртэлх 12 га талбай суваг, олон жил хуримтлагдсан голын бохирдлыг арилгах, үнэрийг дарах/

– Хиймэл нуурыг цэнгэгжүүлэх, үнэргүйжүүлэх /ТЦБ-ын урд ТЭЦ-ийн үнсэн сангийн баруун талын 50 га талбай бүхий олон жил тогтсон хиймэл нуур/

– Төв цэвэрлэх байгууламжийн технологийн үйл ажиллагааг дэмжих засвар шинэчлэлт, тоног төхөөрөмж шинэчлэх зэрэг ажлуудыг 2016 оноос хийж гүйцэтгэж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *