“Манай хороо-Миний гудамж” аянд иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхитэй оролцож байна

“Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд Захиргаа, Санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэгээр удирдуулсан ажлын хэсэг Багануур дүүргийн 1-5 дугаар хороонд 04 сарын 19-ний өдөр ажиллаж дүүрэг, хорооноос аяны хүрээнд зохион байгуулж байгаа ажилтай газар дээр нь очиж танилцан аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, хэрэгжүүлэлтийн үйл ажиллагаанд нь хяналт тавин, зөвлөмж өгч ажиллаа. Иргэд аяны хүрээнд хөршийн холбоогоо сайжруулж өөрсдийн санаачлагаар амьдарч буй орчныхоо тохижилт, ногоон байгууламжинд анхаарч мод тарих, угааж цэвэрлэх, будаж янзлах болон хашаандаа хогийн цэг байгуулах зэрэг үйл ажиллагаа хийгдэж байгаа талаар онцолсон юм.

Мөн ажлын хэсгийн 4 сарын 11-нд хийгдсэн хяналт шалгалтын хүрээнд БЗД-ийн 26-р хороонд Санто апартментийн барилгын талбайд илэрсэн зөрчлийг Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт хандсаны дагуу тус газраас шаардах хуудсыг тус ашиглалтын албаны инженер Л.Дагвабалжирт хүлээлгэн өгчээ. Барилгын хогондоо дарагдсан, тойруулж барьсан хашаа нь салхинд нурж унадаг, нийтийн эзэмшлийн зам талбайруу хашаагаа тэлж барин иргэдийг явган зорчих замгүй болгож аюултай байдал үүссэн зэрэг асуудлуудыг шийдвэрлэхгүйгээр барилга угсралт, үйл ажиллагаа явуулахыг зогсоохыг шаардсан байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *