“ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” нээлттэй өдөрлөг боллоо

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон бусад холбогдох агентлагуудтай хамтран Нийслэлийн ХӨРС ХАМГААЛАХ өдрийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид нэгдэж “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” нээлттэй өдөрлөгийг ХЭРЭГЛЭЭГЭЭ ӨӨРЧИЛЖ, ХӨРСӨӨ ХАМГААЛЦГААЯ уриан дор  04 сарын 27-ны өдөр Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдлаа.

Нийслэлийн хөрсний 88 хувь нянгийн бохирдолтой, томоохон үйлдвэр, авто засварын үйлчилгээ, техникийн зах орчимд хар тугалга, металын бохирдолтой байгаа нь судалгаагаар илэрсэн.

Энэ ч үүднээс сүүлийн жилүүдэд ХӨРСНИЙ БОХИРДОЛын асуудал ихээр хөндөх болсон. Өнгөрсөн оноос эхлэн жил бүрийн 04 сарын 27-ны өдрийг НИЙСЛЭЛИЙН ХӨРС ХАМГААЛАХ өдөр болгосоноор  төрийн, хувийн хэвшлийн байгууллага, эрдэмтэн судлаачид энэхүү асуудалд анхааран ажиллах болсон.

Энэхүү өдөрлөг нь Хөрс хамгаалал, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Төрийн байгууллага, Төрийн бус байгууллага, Хувийн хэвшлийн ААН, эрдэмтэн судлаачид” гэсэн 3 талын оролцоог хангаж буйгаараа ОНЦЛОГ юм байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр Төрийн болон судалгааны байгууллагууд иргэдэд нээлттэй мэдээлэл өгөх бол Хувийн хэвшил ААН, эрдэмтэн, судлаачид Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлийн ИННОВАЦийн шийдэл бүхий бүтээгдэхүүний танилцуулж, амьд бактери, био суултуур зэрэг хөрс хамгаалахад чиглэгдсэн олон бүтээлүүдийг олон нийтэд сурталчилж байна.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *