УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР  ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

2018 оны 05 дугаар сарын 11                                                                                                                                                                           Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 Улсын их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд хамаарал бүхий байгууллагууд төлөвлөгдсөн ажлыг эрчимжүүлж, ажлын уялдаа холбоог хангаж ажиллах. ЗАА-ИБХ, ЗАА-ТХХУХ

ДЗДТГ-ууд, МНЦ ОНӨААТҮГ, УСУГ ОНӨААТҮГ, УБЗЗАГ ОНӨААТҮГ

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
2 АТБОЯХАТ, АБтөлбөр, авто зам ашиглалтын төлбөр хураалтын хяналтын үзлэг шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу НЦГ-ийн ЗЦ хэлтэс, Дүүргүүдийн татварын хэлтсүүд хамтран зохион байгуулах. НТаГазарт Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
3 Хотын хэмжээнд авто зам сэтэлж сүвлэсний дараа нөхөн сэргээлт хийгдээгүй байршлуудад нөхөн сэргээлт хийх ажлыг эрчимжүүлж, дуусгах. ЗАА-ИБХ

НАЗХГ

Байршил, тоо хэмжээ ирүүлэх
4 Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал, мал бүхий иргэдийг хөдөө орон нутаг болон зөвшөөрөгдсөн бүс нутагт нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, нүүхгүй, санал ирүүлсэн өрхийг албадан нүүлгэх ажлыг зохион байгуулах, иргэдэд тээврийн зардал олгосон баримтыг бүрдүүлж өгөх, 05-р сард багтаан төлөвлөгөөт бүх малыг нүүлгэн шилжүүлж гаргах. СХД, БЗД, ЧД, ХУД, СБД-ийн ЗДТГ -Пүрэв гараг бүрт хөдөө орон нутаг болон зөвшөөрөгдсөн бүс рүү нүүсэн өрх, малын мэдээ гаргаж мэдээллэх,

-Холбогдох мэдээ тайланг ЗАА-ны ХХҮХ-т ирүүлсэн байх.

5 Мал бүхий иргэдийг хориглосон бүсээс гаргаж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Арцатын ам, Сонгинохайрхан дүүргийн 335 дугаар грамм, Нарийны аманд Цахилгаан дамжуулах 10 квт-н агаарын шугам, дэд станц, 0,4 кв-н агаарын шугамын угсралтыг дуусган Улсын комисст хүлээлгэн өгч, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах.

Дээрхи байршлуудад хүн мал ундаалах худагны барилга байгууламжийг дуусгаж, усны шинжилгээ хийх мал аж ахуй эрхлэгчдийг ундны усаар хангах

ИБХ, УБЦТ ТӨХК Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
6 Манай хороо-миний гудамж аяны хүрээнд УБЗАА-аас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу дэд ажлын хэсгүүд Хороодын ажлын төлөвлөлтийг эргэн авч үзэж, төлөвлөгөөг холбогдох загвар аргачлалын дагуу гаргуулж, 05 дугаар сарын 15-ны дотор баталж дуусгах, Дүүрэг, Хороодын түвшинд төлөвлөсөн ажлыг эрчимжүүлэх, сурталчлах, тайлагнах. 9 дүүргийн ЗДТГ

/дэд ажлын хэсгүүд/

-Төлөвлөгөөний загвар, маягтын дагуу гаргах, ажлуудыг бүрэн, зөв төлөвлөсөн байх,

-Хороодын төлөвлөгөөг сайтар хянаж, хэрэгжүүлэх боломжтой, үр дүнд чиглэсэн, хугацаа, хөрөнгө зардлыг зөв тооцож тусгасан байх,

-Ажлын явцыг facebook групп-т тухай бүр оруулах, дүүргийн цахим сайтаар ажлаа сурталчилсан байх.

7 Зуслан, ногоон бүсийн бүх нийтийн их цэвэрлэгээ 05-р сарын 26-ны “Бямба” гаригт зохион байгуулагдахтай холбогдуулан дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт харьяалагдах зуслангийн бүс, ой мод, уулын ам, голын сав газруудад цэвэрлэгээ хийх нарийвчилсан хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж ажиллах.

 

/Нүхт, Баруун зүүн салаа, Гачуурт, Шар хоолой, Бэлх, Сэлх, Туул, Сэлбэ, Дунд, Улиастай голын сав газар, Шарга морьт, Санзай, Гүнт чиглэлийн зуслангууд/

Дүүргийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсан арга хэмжээ,

-Ажилласан байгууллага, нэгж, тэдгээрийн хүн хүч, машин механизмын тоо,

-Цэвэрлэсэн болон тээвэрлэсэн хогны хэмжээ,

-Ажлаа сурталчилсан байдал

 

8 БГД-ийн Эрчим хүчний зам, ХУД-ийн Наадамчдын зам, Нисэх-Биокомбинат-Шувуун фабрик, Гачууртын чиглэлийн авто замуудаар хайрга, элс ачсан бүтээлэг муутай том оврын машинууд авто зам дээр хайрга, дайрга асгаж бохирдол үүсгэж байгаа гомдол ихээр ирж байгаатай холбогдуулан хамтарсан үзлэг шалгалт явуулж, зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авч, тайлан мэдээг 06 дугаар сард багтаан ирүүлэх. /Дараагийн шуурхайд явцын мэдээг ирүүлэх/ Нийслэлийн Тээврийн газар,

НМХГ,

БГД, ХУД-ийн ЗДТГ.

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаархи тайлан.

-Зураг, баримт, тоон мэдээ

9 Нийтийн эзэмшлийн гудамж талбайд үүссэн барилгын болон хур хогийн цэгийн хаяг, байршил, зурагжуулсан мэдээлэл, тэдгээрийг цэвэрлэх болон цаашид хог дахин үүсгэхгүй байх талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэсэн судалгаа, танилцуулга, мэдээлэл гаргаж ирүүлэх. БГД, ХУД, БЗД, СХД-ийн ЗДТГ /Манай хороо миний гудамж аяны дэд ажлын хэсэг/.

 

 

Дүүргүүдийн ЗДТГ,

НМХГ,

Нийслэлийн Газрын алба,

Хяналтын ТББ-ууд.

-Газар дээр нь явж үзсэн, судалгааг бодитой гаргасан байх,

-Хаяг байршлыг тодорхой илэрхийлж,  зургаар баримтжуулсан байх,

-Хэмжээнээс хамаарч нийслэл, дүүргээс хариуцаж цэвэрлэх болон цаашид үүсгэхгүй байх талаар тодорхой санал дүгнэлттэй байх, /ААНБ, Иргэнийг эзэнжүүлж газар эзэмшлийг хүчингүй болгох, газарт дахин хог үүсгэхгүйн тулд хашаажуулах, камержуулах болон бусад арга хэмжээ авах гм.

10 БГД, ХУД-ийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, вакцинжуулах ажлыг ЗАА-аас зохион байгуулж байгаа тул  тус дүүргийн ТНААХ-үүд дээрх ажилд идэвхи санаачилгатай оролцож, хамтын ажиллагааг хангаж ажиллах. БГД, ХУД-ийн ТНААХ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
11 ЗАА-наас зуслан ногоон бүсэд барих нийтийн бие засах газрын талаар иргэдэд мэдээлэл өгч, ашиглалтыг хангуулан ажиллах СБД ЧД Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *