Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах төсөл хэрэгжүүлэх

Огноо : 2018-05-21

Тендер шалгаруулалтын нэр: Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгах төсөл хэрэгжүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ХХ-01/18

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба эрх бүхий тендерт оролцогчдоос айл өрх аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгуулж хэвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 80 хувиас багагүй байх
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2
  • Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 50,000,000
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагагүй
  • Нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Гурваас дээш жил үйл ажиллагаа тогтмол явуулсан байх
  • Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, Төсөл хөтөлбөрийн судалгаа, үнэлгээ хийдэг ажлын туршлагатай байх

Тендерийн хамт 3,200,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 06-р сарын 05-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06-р сарын 05-ны өдрийн, 11:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй

Дотоодны давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, утас: 315333

 

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *