БЗД-ийн 3, 7-р хороонд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад шалгалт явууллаа

               Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны даргын баталсан удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 3, 7 дугаар хороонд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад “Архидан согтуурахтай тэмцэх тухай”, “Аж ахуйн  үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”, “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд, НИТХ-ын 2017 оны 9/10 дугаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS4946:2005” стандартын шаардлагыг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах,  гадна фасад, орчны тохижилт, гэрэлтүүлэг, хаягжилт, харуул хамгаалалт, цэвэрлэгээний шаардлагыг хангуулах замаар хотын өнгө үзэмжийг сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны хооронд шалгалт зохион байгууллаа.

           Шалгалтыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Баянзүрх дүүргийн 7 хороонд 25 аж ахуйн нэгж, 3 дугаар хороонд 10 аж ахуйн нэгжийг /баар, ресторан, кафе, цайны газрууд/ хамруулан  шалгалаа.

Гурав. Илэрсэн зөрчил дутагдал

Шалгалтаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд  дараах зөрчил нийтлэг  илэрлээ. Үүнд:

  1. Караоке, диско, биллъярд бааруудын хоол үйлдвэрлэлийн өрөө стандартын шаардлага хангаагүй, ажилладаггүй,
  2. Мэргэжлийн ажиллагсадгүй, тогооч, зөөгч мэргэжлийн үнэмлэхгүй, ажлын байран дээр ажлын хувцас өмсөөгүй,
  3. Зөвхөн согтууруулах ундаагаар үйлчилдэг,
  4. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах агуулахгүйгээс үйлчилгээний зааланд бараа бүтээгдэхүүн болон хэрэглэсэн архи, согтууруулах ундааны шилийг хураасан,
  5. Үйлчилгээний танхимын засвар тохижилт хангалтгүй, ханаы обой урагдаж өнгөө алдсан,
  6. Ариун цэврийн өрөөний хаалганы цоож эвдэрсэн, суултуур ихээр бохирлогдсон,
  7. Гадна хаяг урагдаж, өнгөө алдсан, шаардлага хангахгүй хаягийн байгууламжтай зэрэг зөрчлүүд нийтлэг илэрлээ.
  8. Агааржуулалтын төхөөрөмж бүрэн ажилладаггүй,

Согтууруулах ундаагаар худалдаа үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдийн эзэд тусгай зөвшөөрөлийг авсны дараа анх олгогдсон ажлын байрыг стандарт, эрүүл ахуйн нөхцөлд хүргэхгүй өрөө тасалгааг өөр зориулалтаар ашигладаг зэрэг зөрчлүүд илэрсэн

Дөрөв. Авсан арга хэмжээ, мэргэжлийн зөвөлгөө өгсөн байдал:

Шалгалтын явцад хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад нийт 64 зөрчил илрүүлэн 19 зөрчлийг газар дээр нь арилгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Холбогдох хууль тогтоомж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй Баянзүрх дүүргийн 7 хороонд үйл ажиллагаа явуулж буй Эс пи сервис ХХК,  Ундарга ХХК, Сондуулт Эг ХХК, иргэн Я.Мандах нарт нийт 3.100.000 мянган төгрөгний торгууль ноогдуулж зөрчлийг арилгуулахаар 4 албан тушаалтанд албан даалгавар хүргүүлж ажилласан.

Мөн Баянзүрх дүүргийн 3 хороонд үйл ажиллагаа явуулж буй 3 аж ахуйн нэгж тухайлбал: Сайзара ХХК, Гүжир тэнгэр ХХК, Си ди жи хүч ХХК-д 2.900.000 торгууль ноогдуулж Хээнций ХХК, Эс пи сервис ХХК-д зөрчлийг арилгуулахаар 2 албан шаардлага хүргүүлж ажилласан.

           Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 3, 7 хороонд үйл ажиллагаа явуулж байгаа согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй баар, ресторан, кафенуудад уулзалт зохион байгуулж, гадна талын тохижилт, хаягийг сайжруулах, “Хоолны газрын ангилал зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4946:2005” стандартыг биелүүлж засвар тохижилт хийж 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр холбогдох байгууллагуудад шалгуулах талаар үүрэг даалгавар өгөв.

Холбогдох хууль тогтоомжийг биелүүлээгүй, өгсөн үүрэг даалгаврын талаар тодорхой ажил зохион байгуулагаагүй тохиолдолд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлийг хүчингүй болгох талаар анхаарууллаа.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *