Хаягдал төмөр авч буй аж ахуйн нэгжүүдэд үзлэг шалгалт явууллаа

Баянгол дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Наранцэцэг, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ гүйцэтгэх захирал П.Цэндмаа, “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” хяналтын төрийн бус байгууллагатай хамтран хаягдал төмөр худалдан авах цэгүүдэд хяналт шалгалтыг Баянгол дүүрэгт 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр явууллаа.

Тус дүүргийн 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах хаягдал төмөр худалдан авч буй аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд газар дээр нь  үзлэг шалгалт явуулахад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хаягдал төмрөө авч цуглуулдаг нь орчны бохирдлыг ихээр үүсгэж, зам талбайн үйлчилгээний ажилчдад хүндрэл үүсгэж байгаа тул зөрчил гаргаж байгаа 6 аж ахуйн нэгжид Баянгол дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс 10 хоногийн хугацаатай үүрэг даалгавар 000116443-00011648 дугаартай хяналт шалгалтын тэмдэглэл хөтөлж ажиллалаа.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *