ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 05 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

2018 оны 05 дугаар сарын 24                                                                                                                                                                           Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1. 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх. ХЕМ-ийн тушаалаар ажлын хэсэг байгуулж, хэрэгжилтийг  хангаж ажиллах. УБЗАА- ИБХ, Инженерийн хангамжийн байгууллагууд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
2. Улсын их баяр наадмын ажлын хүрээнд тохижилт, худалдаа үйлчилгээний чиглэлээр зохион байгуулагдах төлөвлөгөөт ажил үйлчилгээ тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих. Дүүргүүдийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
3. ШУЗТ ОНӨААТҮГ-аас анхааруулж буй онцлог ажлуудыг дараагийн шуурхай хуралдаанд танилцуулах Холбогдох УБЗАА-ны хэлтсүүд Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
4. ХУД-ийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбай болон орон сууцны хороолол доторхи гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ муу байгаа тул анхаарч арга хэмжээ авч ажиллах, дүүргийн ЗДТГ-аас гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

 

 

Новелнэтворк ХХК.

ХУД-ийн ЗДТГ

-Асалтыг сайжруулсанм байх, 98 хувь хүртэл хүрсэн байх.

-Давтамжтайгаар гэмтэл гарч байгаа байршуулдын засвар үйлчилгээг хийсэн тоо, авч хэрэгжүүлсэн арга, хэмжээ

5 Шалган нэвтрүүлэх товчоодын гэрэлтүүлэг хангалтгүй, цэвэрлэгээ үйлчилгээний асуудал муу байгааг анхаарч, арга хэмжээ авах. Нийслэлийн Авто хөгжлийн газар Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
6 Авто замын нөхөөсний бэлтгэл ажил, асфальт авах ажилтай уялдахгүй байгаагаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, түгжрэл үүсэх хандлагатай байгаад анхаарч, ажлын уялдааг хангах. ЗАА-ИБХ,

Нийслэлийн Авто хөгжлийн газар,

УБЗЗАГ ОНӨААТҮГ

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
7 Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал, мал бүхий иргэдийг хөдөө орон нутаг болон зөвшөөрөгдсөн бүс нутагт нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, 05-р сард багтаан төлөвлөгөөт бүх малыг нүүлгэн шилжүүлж гаргах. СХД, БЗД, ЧД, ХУД, СБД-ийн ЗДТГ -Пүрэв гараг бүрт хөдөө орон нутаг болон зөвшөөрөгдсөн бүс рүү нүүсэн өрх, малын мэдээ гаргаж мэдээллэх,

-Холбогдох мэдээ тайланг ЗАА-ны ХХҮХ-т ирүүлсэн байх.

8. Манай хороо-миний гудамж аяны хүрээнд УБЗАА-аас өгсөн зөвлөмж чиглэлийн дагуу дэд ажлын хэсгүүд ажлын төлөвлөгөөний дагуу Дүүрэг, Хороодын түвшинд төлөвлөсөн ажлыг эрчимжүүлэх, сурталчлах, тайлагнах. 9 дүүргийн ЗДТГ

/дэд ажлын хэсгүүд/

-Хороодын төлөвлөгөөг сайтар хянаж, хэрэгжүүлэх боломжтой, үр дүнд чиглэсэн, хугацаа, хөрөнгө зардлыг зөв тооцож тусгасан байх,

-Ажлын явцыг facebook групп-т тухай бүр оруулах, дүүргийн цахим сайтаар ажлаа сурталчилсан байх.

9. Зуслан, ногоон бүсийн бүх нийтийн их цэвэрлэгээ 2018.05.24-2018.05.26-ны хооронд зохион байгуулагдсантай холбогдуулан дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт харьяалагдах зуслангийн бүс, ой мод, уулын ам, голын сав газруудад цэвэрлэгээ хийсэн талаар тайлан мэдээг УБЗАА-ны ТХХУХ-т 2018.06.06-нд ирүүлэх.

/Нүхт, Баруун зүүн салаа, Гачуурт, Шар хоолой, Бэлх, Сэлх, Туул, Сэлбэ, Дунд, Улиастай голын сав газар, Шарга морьт, Санзай, Гүнт чиглэлийн зуслангууд/.

Төвийн 6 дүүргийн ЗДТГ -Авч хэрэгжүүлсан арга хэмжээ,

-Ажилласан байгууллага, нэгж, тэдгээрийн хүн хүч, машин механизмын тоо,

-Цэвэрлэсэн болон тээвэрлэсэн хогны хэмжээ,

-Ажлаа сурталчилсан байдал.

 

10. Зуслангийн нийтийн бие засах газар айл өрхийн нүхэн жорлонгийн ариутгалын ажлыг хийхэд зохион байгуулалтаар хангаж ажиллах, авч хэрэгжүүлж байгаа ажлын мэдээг УБЗАА-ны ТХХУХ-т 2018.06.06-нд ирүүлэх. СБД,

ЧД-ийн ЗДТГ

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээ.
11. Авто тээврийн болон өөрөө явагч явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураалтын хугацаа дуусч байгаатай холбогдуулан хяналтын үзлэг шалгалтын ажлыг батлагдсан удирдамжийн дагуу бүх дүүргийн нутаг дэвсгэрт эрчимжүүлэн төсвийн орлогыг бүрдүүлэх,явцын тайланг 2018.06.05-ны дотор комист тайлагнах НТэГ, ЗЦ алба, Дүүргүүдийн Татварын хэлтэс Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээ.

 

 

 

 

 

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР

БӨГӨӨД ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ

ДАРГА                                                                 Т.ГАНТӨМӨР

…  оны  …  дугаар сарын  …

 

 

`                                   ХЯНАСАН:

АУДИТ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН

ДАРГА                                                                 Ц.РЭГЗЭДМАА

… оны … дугаар сарын …..

                  БОЛОВСРУУЛСАН:

АУДИТ, ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН

МЭРГЭЖИЛТЭН                            Б.ГЭРЭЛ

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *