Нийтийн тээврийн салбарт үзлэг шалгалт хийж бүрэн хангалттай үнэлгээтэй байгууллагуудыг тодрууллаа

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулинд “Хот, тосгоны аж ахуй нь оршин суугчдын нийгэм, эдийн засаг, ахуй, соёлын хэрэгцээг хангахтай холбогдсон үйлдвэр, үйлчилгээний газар, орон сууц, зам, тээвэр, холбоо, дулаан, усан хангамж, цэвэрлэх байгууламж болон хот нийтийн аж ахуй зэргээс тус тус бүрдэнэ” гэж заасан байдаг. Энэхүү хотын аж ахуйг зохион байгуулах мэргэжлийн алба нь Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хуулиар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба юм.

Хууль тогтоомжоор олгогдсон чиг үүргийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэлийн нийтийн тээврийн чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажил, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хот, нийтийн аж ахуйн чиглэлийн асуудлуудыг шуурхай удирдан зохион байгуулах талаар 2018 он гарсанаас хойш тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна.

Нийтийн Тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр онцгой анхааран ажиллаж байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга 2018 оны А/70 дугаар тушаалаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хот доторхи болон хот орчмын чиглэлд их болон дунд багтаамжийн автобус, троллейбусаар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд түвшин тогтоох шалгалт явуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, шалгалтын удирдамж, түвшин тогтоох шалгалт явуулах журмыг батлан дүнг нэгтгэн Ерөнхий менежерийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.

Тээврийн байгууллагуудад явуулсан түвшин тогтоох шалгалтын дүнг баталгаажуулах тухай 2018 оны А/133 дугаар тушаалаар “бүрэн хангалттай” үнэлгээтэй 6, “хангалттай” үнэлгээтэй 13, “хангалтгүй” үнэлгээтэй 1, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх нөхцөл шаардлагыг хангахгүй 1 аж ахуйн нэгжийн үнэлгээг баталгаажуулсан.

“Бүрэн хангалттай” үнэлгээтэй дүгнэгдэж, салбартаа мөрдөгдөх стандартыг хэрэгжүүлэгч байгууллагаар шалгарсан аж ахуйн нэгжид Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга батламж гардуулж амжилт хүслээ.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *