Эрүүл эко бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ зохион байгууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 6 сарын 1-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд иргэдэд зориулж эрүүл, эко бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээг амжилттай зохион байгуулж зөрчил дутагдалгүй болж өнгөрлөө.

Энэ жилийн худалдаа, үйчилгээний онцлог нь зөвхөн эко хүнсээр үйлчилж хийжүүлсэн ундаа, чипс, калори ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийж, эрүүл ахуйн шаардлага хангасан шинжилгээний бичигтэй хүүхдийн тоглоомыг худалдаалах зэрэгт онцгой анхаарч Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран хяналт тавьж ажиллаа.

Худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлт ирүүлсэн 100 гаруй аж ахуйн нэгж, иргэдээс шалгаруулж, 63 худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтарсан сургалтанд хамруулж, зөвлөмжөөр хангаж нийт 44 асраар хүүхдийн бэлэг, хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, бараа бүтээгдэхүүнээр бяцхан үрсдээ үйлчилсэн юм.

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *