УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

УЛААНБААТАР ХОТЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙН 2018 ОНЫ 06 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДРИЙН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГЧ БУЙ ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

 

2018 оны 06 дугаар сарын 07                                                                                                                                                                           Улаанбаатар хот

Д/д Хотын Ерөнхий менежерийн өгсөн үүрэг даалгавар Хариуцах байгууллага  

Шалгуур үзүүлэлт

 

1 УБЗАА-наас БЗД, 7-р хороо, Их тойруугийн гудамжны зүүн хэсгийг тохижуулж,  туслах зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хэрэгжүүлсэнтэй холбогдуулан орчны тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах хүрээнд холбогдох байгууллагууд дараах арга хэмжээг авах.

 

1.БЗД-ийн  ЗДТГ-т:

1.    Худалдаа, үйлчилгээ эрхлэгч ААНБ-уудын гаднах хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх чиглэлээр үр дүнд чиглэсэн /компаничилсан/ арга хэмжээ зохион байгуулах

2.    Шөнө оройн цагаар ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэхгүй, орчныг бохирдуулахгүй байхад анхаарч ажиллах /7-р Хороо, МХХ, Цагдаагийн хэлтэс/

3.    Орчны элэментүүдийг засварлах, өнгө үзэмжийг сайжруулах, ААНБ-уудыг үүрэгжүүлэх, хэрэгжилтийг хангуулах.

2.Харьяа газрууд, бусад чиг үүргийн байгууллагуудад.

1.    Инженерийн байгууламжийн шугам сүлжээний үзлэгийн худгийн тагнуудын түвшин тааруулах, өнгө үзэмжийг сайжруулах,

2.    Гэрлэн дохионы удирдлагын шитний  суурь хэсгийг өнгөлж будах,

3.    Гэрэлтүүлгийн асалтын цагийг нягталж зуны хувиарын дагуу жигд тааруулж хяналт тавьж ажиллах, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг эрчимжүүлж, асалтын хувийг нэмэгдүүлэх,

4.    Ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэхдээ шороо, хогийг явган зам дээр хаяхгүй байх,

5.    Цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийг тогтмолжуулах доголдож буй газруудыг хувиарын дагуу хийлгэх.

 

 

 

ТХХУХ, БЗД-ийн ЗДТГ,

 

Инженерийн хангамжийн байгууллагууд,

 

ЗХУТ,

 

 

/Гүйцэтгэгч  ХХК-ууд: Талын хүч ХХК, Монгол тохь ХХК/

-Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ,

-Ажлын тоо хэмжээ

-Фото зураг

2 ХЕМ-ийн баталсан удирдамжийн хүрээнд Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих ажлын удирдамжийн хүрээнд бэлтгэл ажлыг хангаж ажиллах. Дүүргүүдийн ЗДТГ,

Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
3 Хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн гэрэлтүүлэгт сүүлийн жилүүдэд шинээр хийгдэж байгаа гэрэлтүүлгүүд, чанарын баталгаат хугацааны туршид ихээр доголдож, гэрэлтүүлгийн асалтад сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн гэрэлтүүлгийн ажлын баталгаа хөрөнгийг чөлөөлөхдөө заавал УБЗАА-аар хянуулж зөвшөөрөл авсны үндсэн дээр чөлөөлж байх. ·         Төвийн 6 дүүргийн ЗДТГ,

·         НАЗХГ,

·         НХОГ,

·         УБЗЗАГ,

·         Гэрэлтүүлгийн ашиглалт, засвар үйлчилгээ хариуцан ажилладаг 12 байгууллага.

Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
4 Шарилжгүй Улаанбаатар-3 аяныг 2018.06 сард эхлүүлэх тул  бэлтгэл ажлыг хангаж, талбайн судалгаа, байрлалыг тогтоож, ажиллах хүчний хувиар гарган баталгаажуулж бэлтгэх. 9 дүүргийн ЗДТГ Авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээлэл, тоон мэдээлэл
5 Баянхошуу, Зүүн салааны уулзварын дайрагдсан гэрлэн дохиог засварлах, хэвийн байдлыг хангах. ЗХУТ НӨҮГ -Авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн.
6 НАЗХГ-ийн захиалгаар хэрэгжүүлж  байгаа авто замын тэмдэг тэмдэглэгээ /P хэлбэрийн/-г хийхэд ногоон байгууламж сүйтгэгдэж байгаатай холбогдуулан ажлыг хэрэгжүүлэхдээ УБЗАА-тай зөвшилцөж байх, ажлын уялдаа холбоог хангах. УБЗЗАГ ОНӨААТҮГ -Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, байршлыг ирүүлсэн, зөвшилцсөн байх,

-Тайлангийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо

7 Өнгө үзэмжгүй хайс хашлаганд үзлэг хийж, эвдрэл гэмтлийг засварлах,  будах,  өнгө үзэмжийг сэргээх. /Цэцэг төвийн харалдаа, зүүн өмнөх хэсгийн 4 орчим метр хайс, Наадамчдын замын хайс хашлага/ УБЗЗАГ ОНӨААТҮГ -Үзлэг хийсэн хашлаганы тоо, хэмжээ,

-Эвдрэл гэмтэл зассан хайсны тоо хэмжээ,

-Будаж, өнгө үзэмжийг сайжруулсан хайс хашлага тоо хэмжээ,

8 Хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийн арчилгааг сайжруулах: Үүнд: Зүлэг тэгшилж тайрах, нөхөн тарьсан, нахиа хөөгөөгүй, хатанги байгаа  хайлааснуудын ургалтад анхаарах, шаардлагатай хэсэгт нөхөн тарилт хийх, түүвэр хогийн цэвэрлэгээг тогтмолжуулах. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ -Ажилбар бүрээр авч хээргжүүлсэн арга хэмжээ, гүйцэтгэл,тоо хэмжээ

-Фото зураг.

9 Сөүлийн гудамжинд 2017 онд ашиглалтад оруулсан 19ш хяналтын камерыг УБ хотын Шуурхай удирдлагын төвийн хяналтын камерийн системтэй холбох. Нийслэлийн Мэдээллийн технологийн газар -Ажилбар бүрээр авч хээргжүүлсэн арга хэмжээ, гүйцэтгэл,тоо хэмжээ

-Фото зураг.

10 ЭТӨЧ-ний  дагуу том модны гэрэлтүүлэг хангалтгүй асалт муу байгаа тул арга хэмжээ авч ажиллах. Гэрэлтүүлгийн гэрээт ХХК-д, Гэрэлтүүлгийн ТББ -Ажилбар бүрээр авч хээргжүүлсэн арга хэмжээ, гүйцэтгэл,тоо хэмжээ

-Фото зураг.

11 ХЕМ-ийн баталсан удирдамжийн дагуу СӨХ-нд хийгдэж буй шалгалтын дүн мэдээг гаргаж шуурхай танилцуулах. СӨХ-ны дээд зөвлөл -Хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, байршлыг ирүүлсэн, зөвшилцсөн байх,

-Тайлангийн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тоо

About The Author

Related posts

Сэтгэгдэл үлдээх

Your email address will not be published. Required fields are marked *